“Форбс” сэтгүүл 2020 онд ашиг орлогоороо тэргүүлсэн эрэгтэй тамирчдын жагсаалтыг гаргахад Швейцарийн алдарт теннисчин Рожер Федерер 106,3 сая ам.долларын ашиг олсноор тэргүүлэв.
Тэрбээр мөнгөн шагналаас 6,3 саяыг, бусад нэрийн бүтээгдэхүүн, зар сурталчилгаанаас 100 сая “ногоон” олжээ. Тэгвэл “Форбс”-ийн 2016, 2017 оны дэлхийн баян тамирчны жагсаалтыг тэргүүлсэн Криштиану Роналду 105 сая, 2019 онд өнгөлсөн Лионель Месси 104 сая ам.доллараар удааллаа. Эхний 10-т орсон тамирчдын гурав нь хөлбөмбөг, гурав нь сагсан бөмбөг, хоёр нь америк хөлбөмбөг, нэг нь теннис, гольфын тамирчид байна.
2020 онд ашиг орлогоороо тэргүүлсэн 10 эрэгтэй тамирчин:
1. Рожер Федерер (теннис) - $106,3 сая
2. Криштиано Роналду (хөлбөмбөг) - $105 сая
3. Лионель Месси (хөлбөмбөг) - $104 сая
4. Неймар (хөлбөмбөг) - $95,5 сая
5. Леброн Жеймс (сагсан бөмбөг) - $88,2 сая
6. Стефан Карри (сагсан бөмбөг) - $74,4 сая
7. Кевин Дюрант (сагсан бөмбөг) - $63,9 сая
8. Тайгер Вудс (гольф) - $62,3 сая
9. Кирк Каузинс (америк хөлбөмбөг) - $60,5 сая
10. Карсон Вентц (америк хөлбөмбөг)- $59,1 сая
М.Бүүвэй
Уншиж байна |