Хойд Америкийн хоккейн лигт (NHL) улирлын тоглолтыг байгаа дүнгээр нь өндөрлүүлж, шууд плей-оффын шатнаас үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас улирлын 189 тоглолтыг цуцалж байна.
Цаг хэвийн үед лигийн 31 багаас 16 нь улирлын дүнгээрээ плей-оффын шатанд өрсөлддөг байсан бол энэ удаа бүс бүрээс шилдэг 12, нийт 24 баг Стэнлийн цомын төлөө өрсөлдөх юм. Хасагдах долоон багийн тоонд Баффало, Нью-Жерси, Оттава, Детройт, Анахайм, Лос-Анжелес Кингс, Сан-Хосе багтлаа. Баруун, Зүүн бүстээ тус бүр эхний дөрвөн багт яваа багууд плей-оффын эхний давааг гоц мөргөн ялалт авна. Харин 5-12 дугаарт бичигдсэн багууд халз өрсөлдөөд ялсан нь хоёрдугаар шат руу дэвшин тоглох ажээ.
Плей-оффын тоглолтод бүс бүрийн багууд нэг хотдоо төвлөрөн өрсөлдөхөөр төлөвлөсөн бөгөөд үүнд Чикаго, Коламбус, Даллас, Эдмонтон, Лас-Вегас, Лос-Анжелес, Миннеаполис, Торонто, Ванкувер хотуудыг ярилцаж байна. NHL-ийн улирал коронавируст цар тахлын дэгдэлтээс шалтгаалж гуравдугаар сарын 12-нд зогссон билээ.
Ц.Ганбат
Уншиж байна |