Домогт цаначин Бьорген зодог тайлахаа хойшлуулав

img

 

 

Өвлийн олимпийн түүхэнд хамгийн олон медаль хүртсэн Норвегийн цаначин Марит Бьорген холын зайн “Team Ragde Eiendom” клубт бэлтгэл хийж эхэллээ. 40 настай тэрбээр “Пёнчан-2018” олимпод уралдаад зодог тайлсан ч ийнхүү хоёр жил гаруйн дараа спортдоо эргэн ирэв.

 

Бьорген бүсгүй Шведэд жил бүрийн хавар болдог 90 км-ийн Vasaloppet уралдаанд оролцох зорилгоор ийнхүү бэлтгэлдээ оржээ. “Төмөр хатагтай” хэмээн алдаршсан Марит Бьорген олимпийн наадмаас найман алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн билээ. Түүнчлэн Дэлхийн АШТ-ээс 18 алтан медаль зүүж, Дэлхийн цомд нийлбэр дүнгээр дөрвөнтөө түрүүлсэн гайхамшигт амжилтын эзэн.

Ц.Ганбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

янз янзын эм хэргэлсээр эр, эм нь мэдэгдэхгүй болцон
2020-06-02