Дэлхий дахинд тархаад буй коронавируст цар тахлын улмаас Самбо бөхийн Зүүн Азийн холбооны хурал онлаинаар зохион байгуулагдлаа. Уг хуралд Азийн зүүн бүсийн долоон орны төлөөлөгчид (Япон, БНСУ, Хонконг, Монгол, Тайвань, Макао, Индонез) оролцсон бөгөөд эх орноо төлөөлөн Монголын самбо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ангар, спорт хариуцсан захирал, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ж.Баярсайхан, ажилтан Х.Насанбат, Э.Бат-Эрдэнэ нар оролцов.
Хурлаар Зүүн Азийн самбо бөхийн холбоонд гишүүнээр БНХАУ-ын самбо бөхийн холбоог элсүүлэх талаар ярилцаж, Олон улсын самбо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, БНСУ-ын иргэн Мүн Чонгымыг Зүүн Азийн самбо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр улираан сонгохоор болсон юм. Түүнчлэн 2021 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулахыг гишүүд дэмжиж, Монголын самбо бөхийн холбооноос хариу шийдвэрийг өгөхөөр тогтсон байна.
Ц.Ганбат
Уншиж байна |