Шүүх танхимаас: Бэкэгийн 500 төгрөгийн "төлөөх" ТАНХАЙРАЛ
2020-05-28

Өмнөхийг ЭНДЭЭС унших боломжтой.

 

Сэтгүүлч оруулмааргүй байх юм. Зураг авахуулахгүй шүү” гэх зэргээр шаардлага тавьж, тэр намайг шүүх хуралдаанд оролцуулах тун дургүй байна. Зогсоолын 500 төгрөгөө төлж чадахгүй гэж агсарч гэмгүй харуулыг хайр найргүй зодохоосоо өмнө, мансуурсан үедээ цахилгаан шатны хажууд эмэгтэй хүнд гар хүрэхээсээ урьтаж “ичих нүүрээ”, алдар нэрээ хайрлах л байсан юм даа, Бэкэ минь. Хүнд саагиж, сагсуурмаар омголон, дэврүүн үе байдаг л юм. Гэхдээ шүүхийн өмнө дуудагдах хүртлээ хөл алдсан нь цөөн биз. 

 

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 220 дугаартай шинжээчдийн дүгнэлтэд “...Т.Билэгжаргал нь сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй” гэсэн байв. Энэ дүгнэлт үнэн эсэхийг шалгуулахаар шүүгдэгч Т.Билэгжаргалд хийсэн шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааг 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин гаргах шаардлагатай гэж үзэн, шүүх хуралдааныг хойшлуулаад байсан юм. Энэхүү магадлагаагаар түүнийг хэрэг хүлээх чадвартай гэж үзжээ.

 

Энэ оны хоёрдугаар сард ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын цахим хуудаст тус газрын алба хаагчид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хадгалсан иргэн Б гэгчийг баривчилж буй бичлэгийг байршуулсан. Уг бичлэгийн тайлбарт “Тэрээр хар тамхи хэрэглэсэн үедээ төрсөн эхийгээ зоддог, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь тогтоогдоод байна” хэмээн бичсэн байв. Удалгүй Б-д Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хэргийг ирүүлсэн.

 

Хуулиас харахад тэр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулжээ.  Гэхдээ хохирогч  нь цахим хуудсаар тархсан цахилгаан шатны өмнө түүнд зодуулсан эмэгтэй биш.

 

Шүүгдэгч Т.Билэгжаргал 2020 оны нэгдүгээр сард мөрөндөө гэмтэл авч ГССҮТ-өөр үйлчлүүлээд гарахдаа зогсоолын 500 төгрөг төлж чадахгүй хэмээн агсарч харуултай маргаан дэгдээж ажлаа л хийж зогссон настай эрд эр бяраа гайхуулж нүүр нүдгүй цохиод авчээ. Т.Билэгжаргалд зодуулсан иргэн таван сарын турш хөдөлмөрийн чадвараа алдаж олон удаа мэс засал хийлгэсний эцэст тун саяхан ажилдаа эргэн орсон байна. Шүүхээс эмчилгээний зардал болон хөдөлмөрийн чадвараа алдаж ажилгүй болсон хугацааны нөхөн төлбөрийг Т.Билэгжаргалаар гаргуулахаар шийдвэрлэж 580 цаг нийтэд тустай ажил хийлгэх шийтгэл оноолоо.

 

Т.Билэгжаргалыг хоёр зүйл ангиар ялласан. Тэр хүн зодсоноос гадна НҮБ-аас хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, биедээ авч явжээ. Түүний эл гэм бурууд шүүхээс 2.6 жилийн хорих ял оноож өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзэж нээлттэй хорих ангид ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

 

“Энийг хэн од гэх юм” гэж хэн нэгэн уурлаж сэтгэгдэл үлдээх л байх. Гэхдээ Т.Билэгжаргалд гялалзаж явсан он жил уг нь бий. “Гарал угсаа”, “Нэг өдрийн хаан” зэрэг уран сайхны киног найруулж, нэгэн үе Монголын Ромео, Жульетта хэмээн дуудуулж явсан хачин гоё хайр дурлал, халуун дулаан гэр бүл нь түүнийг чимдэг байлаа.

 

Тайзан дээр өвдөг сөхөрч суугаад хайртдаа улаан сарнай бэлэглэн уйлуулж орхиход нь, эхнэртэйгээ хамт тоглосон кинонд франц маягаар үнсэлцэж, Бат-Оргилын “Мөнхийн ус”-ыг дуулж явахад нь  “Ийм л мэдрэмжтэй залуутай болзохсон” гэхээс байж ядтал догдлох бүсгүйчүүд ч байсан.

 

Одоо бол хэний ч хараа булаах онц зүйлгүй  байдаг л нэг залуу, бас гавтай. Үлдсэнээс гэвэл түүний “эрлийз” хэмээн цоллуулдаг ширүүн харц л хэвээрээ байна. Шүүгч шийдвэрээ танилцуулаад “Ойлгосон биз, Билэгжаргалаа” гэхэд тэр өнөөх л эрс шийдсэн харцаараа цонх өөд ширтсэн чигтээ толгой дохиж байна....

 

Ухаан дутсан газар уур ноёлдог гэдэгдээ...Нударгандаа биш сэтгэлдээ хүчтэй амьдраарай, залуусаа. Алдаа бүрийн ард ямархан хувь тохиол хүлээж байдгийг ухааруулахыг, ахиад олон залуус ааг омгондоо багтаж ядахдаа алдах вий гэхээс сэрэмжлүүлэхэд энэхүү тэмдэглэлийн зорилго оршив.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Эр хүн:
yuch bolson teseh heregtei amidral bayn ulugchinguud ulugchinguuruu chinii zorig heveree shuu shaalguulj hevtsen huuhnuud uur hund shaalguulj uuriig chin baraaguidee uur hunii uvurt ynguuchilj bgaa ur nimgen eej chin uuruu buruutaigaa huleej suugaa chi garj ireed ulam huchtei baihad busadn gulug hevereel baina zaluu min chi class zaluushuu 6357
2020-05-30
Эр хүн:
yuch bolson teseh heregtei amidral bayn ulugchinguud ulugchinguuruu chinii zorig heveree shuu shaalguulj hevtsen huuhnuud uur hund shaalguulj uuriig chin baraaguidee uur hunii uvurt ynguuchilj bgaa ur nimgen eej chin uuruu buruutaigaa huleej suugaa chi garj ireed ulam huchtei baihad busadn gulug hevereel baina zaluu min chi class zaluushuu 6357
2020-05-30
Хуульч:
ХЭРЭГ ХҮЛЭЭХ ЧАДВАРГҮЙ ГЭЖ ХУУРАМЧ ДҮГНЭЛТ ГАРГАЖ ӨГСӨН ШИНЖЭЭЧИД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ ! ХУУРАМЧ ДҮГНЭЛТ ГАРГУУЛСАН УЧИР ХҮНДРҮҮЛЖ ҮЗЭН ЯЛЫГ НЭМЭХ БАЙЖЭЭ ! ШҮҮГЧ НАР НЭГ Л БИШЭЭ!!!
2020-05-29
Чимэг:
хэрэггүй юм иднэ хэрэгтэй хүнээ зодно эргүү гэх ч хайшаа юм бэ ялаа бол алчихмаар
2020-05-29
Зочин:
Манайд хар тамхины ял хэтэрхий бага юмаа дээд тал нь 5 жил юм уу даа
2020-05-29
Оюун:
Хэрэглээд байгаа хүнийг нь барчихлаа....Хэн оруулж ирээд хүн хорлоод байгаагий нь олооч дээ...Гадаадад байгаа манай элчингүүд хар хор зөөж байгаад нүдний булай болоод баригдаа байгаа.Монголд байгаа эзнийг цаад эздийг нь олоосой....
2020-05-29
b:
medrel muutai umuu haashaa iin
2020-05-29
оюун:
хайран хүү...За яахав эр нэг алдаж эрэг 1 нураа л биз.Ухаантай хүн алдаан дээрээ босдог...Хүү минь хэрсүүжээд ухамсарлаад ,ноён нуруутай чанга, хүн чанар,мөсөө гээлгүй гараад ирээрэй..Энэ л үед гэр бүл ээжээс чинь өөр үнэн ч хүн байхгүй байхыг аяндаа чи мэдрэх болно.
2020-05-29
Зочин:
Хар тамхи хэрэглээд хүн зодчихоод ердөө 2.6 жил үү тэгвэл банк дээрэмдвэл бараг зүгээр юм бишүү
2020-05-29
zochin:
cham shig iim buzar humuus uursduu horvoogoos haliul taarna
2020-05-29
Зочин:
Од минь эрлийз царай чинь охидын сэтгэлийг биш атмануудын сэтгэлийг хөдөлгөж мөн ч их онжигдуулна даа. Бусдад үлгэрлэж зөв амьдраарай, эргээд хүн шиг явах боломж бий дээ
2020-05-29
b:
medrel muutai umuu haashaa iin
2жил6 сар энэ одоо юу вэ?
2020-05-29
Зочин:
Хар тамхи хэрэглээд хүн зодчихоод ердөө 2.6 жил үү тэгвэл банк дээрэмдвэл бараг зүгээр юм бишүү
Zailuul gazar gazariin hurgan ataman shiruun zaluus tsugalsan gazar hen bolohoo, amidral, eej 2 n yamarhuu unetei bolohiig medreh bhd. Bandi
2020-05-29
Иргэн:
Гохь чинь гэх хайшааен гэхдээ л одооны залуус өчүүхэн зүйлд оодорч одонцор болж намайг хэн хэлж нохойг хэн саахав болох юм тэр зангаа л татчихвал монгол ОК
2020-05-29
Гөлөгжаргал
2020-05-29
qwerty:
heregleed barigdaj baival hohino l bizdee hen heregl gej tulgasiin tedend
2020-05-29
Irgen:
Ugaasaa anhmaag bainga hevtert ortol n nuddeg pizdaa bsn. 5 sar hunii hudulmuriin chadamjiig n alduulchihaad ochnoon hagalgaand orj bhad shuuh 530han tsag albadan hudulmur erhluuleh shiitgel nogduulj bgamu???!!!
2020-05-29
bi:
hen oruulj ireh ni chuhal bish hen heregleh ni chuhal bdag gj hunees sonsson ene l unen bh hedhen gaaliar baraa orj irj bna husvel chadval tsagdaad amarhan l bh ghdee iim herguud sensaats darah gj l garj irdeg bochloo
2020-05-29
bi:
harin tiin hen oruulj ireh ni chuhal bish hen heregleh ni chuhal bdag gj hunees sonsson ene l unen bh hedhen gaaliar baraa orj irj bna husvel chadval tsagdaad amarhan l bh
2020-05-29
Хайран анхмаа
2020-05-28
Г:
Хэргэлсэн хэдэн дуучин жүжигчинтэй л ноцолдоод байхын, хэн оруулж ирээд хэн зарсныг олох хүсэл алгаа
2020-05-28
qwerty:
heregleed barigdaj baival hohino l bizdee hen heregl gej tulgasiin tedend
bi:
harin tiin hen oruulj ireh ni chuhal bish hen heregleh ni chuhal bdag gj hunees sonsson ene l unen bh hedhen gaaliar baraa orj irj bna husvel chadval tsagdaad amarhan l bh
Uils ni butehgui... zovlon uzeheezee omno horvoogoos zailval taarna.Iim yumnuud hiisen uiliinhee uriig daahgui Hench bish bolno...horvoogoos hiisch arilval taarna...eert ñi heregtei
2020-05-28
zochin:
cham shig iim buzar humuus uursduu horvoogoos haliul taarna
zochin:
bolj sagsyy baas
2020-05-28
Зочин:
Тийм олон кинонд тоглосон хүнийг арай хэрэг хүлээх чадваргүй гэхгүй байлгүй дээ.
2020-05-28
зочин:
Сэтгэц нөлөөт гэдэг чинь ийм байдаг гэсэн, юмны цаадахыг харж чадахгүй болгодог
2020-05-28
zochin:
Жульетта нь хэн юм бэ сайхан хүүхнийг харах юмсан
2020-05-28
Kiki:
Hartsn uurchlugduugui hunii setgel n uurchlugdudgui yumdaa zasrahgui !! Garj ireed muu eejiige buur ih zovooh bhdaa
2020-05-28
Ял нь багадсан:
Сагацан далдаакад 5-с доошгүй жил өгөх ёстой бсийм
2020-05-28
irgen:
muu hyn bol muu hyn l baidag
2020-05-28
Z:
Ehiigee zoddog buzar buzar. Dald orvol taarna. Hun sug bna
2020-05-28
Иргэн:
Гохь чинь гэх хайшааен гэхдээ л одооны залуус өчүүхэн зүйлд оодорч одонцор болж намайг хэн хэлж нохойг хэн саахав болох юм тэр зангаа л татчихвал монгол ОК