Сэрэмжлүүлэг: Тогтоол усанд живж амиа алджээ
2020-05-27
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Сонгинохайрхан” уулын зүүн талд тогтоол усанд хүн живсэн тухай дуудлага 2020. 05.26-ны өдрийн 20:11 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 22.5 км замыг туулан 20:54 цагт очиж, 45 минут ажиллаж, нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн А /25 настай, эрэгтэй/-ын  цогцсыг 5 метрийн гүнээс олж гарган, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Жавзандуламаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. 

 

Эх сурвалж: ОБЕГ

Shuud.mn
Сонин хачин