Хөлбөмбөгийн лигийн тоглолтуудыг хойшлуулж, клубүүд 20-25 сая төгрөгийн хохирол хүлээв
2020-05-26

Дэлхийн хөлбөмбөг эргэн ногоон талбайдаа явагдаад эхэлсэн. Германы Бундеслиг үзэгчгүй явагдаж байгаа бол Италийн Сери А, Английн Премьер лиг, Испанийн Ла-лига энэ жишгийн дагуу үзэгчгүй явагдахаар болсон билээ.

 

Монголын хөлбөмбөгийн холбоо ч мөн адил халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин үзэгчгүйгээр лигээ зохион байгуулах хүсэлтийг УОК-д хүргүүлж зөвшөөрлийн бичгийг тавдугаар сарын 18-нд хүлээн аваад байжээ. Оролцох багууд хувцас хэрэглэл, эрүүл мэндийн үзлэг, талбай түрээслэх гээд бүхий л бэлтгэлээ хангаж Монголын хөлбөмбөгийн холбоо олон улсын жишгийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин зохион байгуулахад бэлэн болоод байсан ч УОК-ын зүгээс шийдвэрээ цуцаллаа.

 

 

Ямар учраас гаргасан шийдвэрээ цуцалсныг мэдэхгүй ч Хөлбөмбөгийн холбоо болон оролцогч клубүүд үлэмж хэмжээний санхүүгийн болоод цаг хугацааны хохирол амслаа. Хөл хорионы үед хямралтай байсан клубүүд тус бүр дахин 20-25 сая төгрөгийн хохирол амсаад байна. Ирэх долоо хоногт энэ шийдвэрийн талаар Хөлбөмбөгийн холбоо хуралдаж цаашид хэрхэх талаар хуралдах болно.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин