Спортын салбар 2020 онд 17 тэрбум ам.долларыг алдана
2020-05-26

 

Дэлхийн спорт 2020 онд ивээн тэтгэгчдээс орж ирэх орлогынхоо 37 хувийг буюу ойролцоогоор 17 тэрбум ам.долларыг алдах тооцоо гарчээ.

 

Спортын маркетингийн “Two Circles” компанийн тооцоолсноор 2019 онд энэ салбарт эргэлдсэн 46,1 тэрбум нь ногоон коронавирустай жилд 28,9 тэрбум болж буурах бололтой. Үүний дотор зонхилох тэтгэлэг өгдөг санхүүгийн компаниудынх 12,6 тэрбумаас 6,9 тэрбум болж, 45 хувиар багасна.

 

Харин авто-мотоспортод зориулсан дэмжлэг 55 хувиар буурч, 5,9 тэрбумаас 2,7 тэрбумд унах нь. Covid-19 цар тахлын улмаас спорт дахь ихэнх ивээн тэтгэлгийн гэрээнүүд царцаж, цөөнгүй олон гэрээ цуцлагдсан байна. Спортыг дэмждэг пүүс компаниуд бүгдээрээ эдийн засгийн танах арга хэмжээ аваад буй нь нууц биш.

 

Нөгөөтэйгүүр “Токио-2020” олимп хойшилсон ч тус олимпод дэмжлэг үзүүлэх гэрээтэй компаниуд хугацаа хоцроод ч болов мөнгөө шилжүүлэх ажээ. Олон улсын олимпийн хороонд “ТОП” дэмжигчээр дэлхийн зиндааны үндэстэн дамжсан 14 корпораци байдаг бөгөөд тэд нийтдээ 2 тэрбум ам.долларыг хугацаанд нь төвлөрүүлэх юм. Гэхдээ тэдгээрээс байр сууц түрээсийн Airbnb, автомашин үйлдвэрлэгч Тоёота, ариун цэврийн бараа үйлдвэрлэдэг Procter & Gamble-ийн санхүү хүндэрсэн мэдээлэл дуулдах болжээ.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин