Триатлоны тэмцээнийг цуцалжээ
2020-05-25

 

Монголын триатлоны холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрээр 2020 оны Улсын аварга шалгаруулах триатлоны тэмцээнийг цуцалсан байна.

 

Коронавируст халдварын (covid-19) тархалтаас сэргийлж, тамирчид, дасгалжуулагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Олон улсын триатлоны холбоо болон Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны зааварчилгааг мөрдөн энэ шийдвэрийг гаргалаа. Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2020 оны долдугаар сарын 4-5-нд Архангай аймгийн Өгийнуурт зохион байгуулахаар төлөвлөж байсан юм.

 

Та бүхэн гараа сайтар угааж, тогтмол маск зүүж, олон хүн цугларсан газраар явахгүй байж энэхүү цар тахлаас сэргийлэх боломжтой.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин