Олимпын аварга коронавирусээр өвчилжээ
2020-05-21

 

Олимп, дэлхийн аварга, Азербайжаны чөлөөт бөхийн шигшээ багийн лидер Шариф Шарифов коронавирусийн халдвар авчээ.

 

Тэрбээр анхандаа ханиад туссан гэж бодож явсан ч удах тусам өндөр тунгаар халуурч хүндэрч эхэлсэн байна. Харин цаашид хүндрэлгүй, одоо эдгэрээд байгаа аж. Оросын Дагестанаас гаралтай олимпийн аваргын аав, ээж, эгч, эхнэр, ойр дотны гэр бүлийн хүмүүс бие биеэсээ дамжин халдварлаж коронавирусээр өвчилжээ.

 

Ялангуяа ээж нь уушигны хатгалгаа оноштойгоор Махачкалагийн эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлээд хоёр хоногийн өмнө гэртээ гарсан байна. Өдгөө 31 настай Шарифов өнгөрсөн жилийн Нурсултаны ДАШТ-д мөнгөн медаль хүртэж, Токиогийн олимпийн эрхээ аваад байгаа юм.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин