Б.Хурц нар эрүү шүүлт тулгасан гэм буруутай эсэхийг хэлэлцэнэ
2020-05-20
Гэрэл зургийг MPA.mn


Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Э

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 /Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./,

 

мөн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар /Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/ яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 9 цагт шүүх хуралдаанаар хянан хэлэлцэнэ.


Тус шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах асуудлыг хэлэлцэхгүй бөгөөд Б.Хурц нарын нэр бүхий 9 хүнийг гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих, эрүү шүүлт тулгах зэрэг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх гэм буруугийн шүүх хуралдаан болно.

Шүүх хуралдааны явцын талаарх мэдээллийг www.livecourt.mn болон www.tuvcourt.mn вэб хуудсаар цахим хэлбэрээр мэдээлнэ.

Shuud.mn
Сонин хачин
чимгээ содномдаржаа амгаланбаатар булган нарыг цуг хуралд оруулж байж шудрага шүүх болно наадуул чинь бид эрүүдэн шүүгээгүй л гэнэ биз
2020-05-20
Irgen:
Zavaan iumnyydaas bolj muruuruu ajlaa hij baisan zalyychyyd helmegdlee.Muruuruu hereg ilryylsen esehiig hen medlee.Ter baidliig ni uurt ashigtaigaar ergyyleh gesen baliar darga naraas bolj zalyychyydiin amidral syireh ni............
2020-05-20
Хурдан хориод өгөөч ,Батулга аа:
Манан ид сэргэж эхэллээ, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Элбэг дахин өрсөлдөхөөр өндийж бна, чи ойлгож бн уууж....
2020-05-20
Хурдан хориод өгөөч ,Батулга аа:
Манан ид сэргэж эхэллээ, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Элбэг дахин өрсөлдөхөөр өндийж бна, чи ойлгож бн уууж....
2020-05-20
Nam bus irgen:
Ene lalriig shiitgej chadahgui archaagui tumsugduulsen huuliin hulgaichuud.
2020-05-20