Монголын хөлбөмбөгийн холбоо нь Улсын Онцгой Комиссоос олгосон зөвшөөрлийн дагуу дараах тэмцээнүүдийг зохих бэлтгэлийг хангаж, үзэгчгүйгээр зохион байгуулах болжээ. Үүнд:
1. Супер цомын тоглолт (зургадугаар сарын 2-ны 18.00 цаг)
2. Футзалын Дээд Лиг (зургадугаар сарын 7-ноос)
3. Үндэсний Дээд Лиг (зургадугаар сарын 5-наас)
4. Үндэсний Нэгдүгээр Лиг (зургадугаар сарын 12-ноос)
МХБХ-ноос зохион байгуулагдах байсан бусад тэмцээн буюу Хоёрдугаар лиг, Сонирхогчдын цом, Ахмадын УАШТ, 21 Аймгийн АШТ, Эмэгтэйчүүдийн болон өсвөрийн бүх насны тэмцээнүүдийг цаашид УОК-оос зөвшөөрөл олгогдох хүртэл тодорхойгүй хугацаагаар зохион байгуулах боломжгүйг мэдэгдсэн байна.
М.Бүүвэй
Уншиж байна |