“Улаанбаатар марафон”-ыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав
2020-05-19

Монгол Улсад гүйлтийн спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2014 оноос эхлэн “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг жил бүрийн тавдугаар сарын гуравдахь долоо хоногийн бямба гарагт зохион байгуулдаг уламжлал тогтсон.

 

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд хамрагдах гүйгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж ирсэн бөгөөд гүйлт сонирхогч олон мянган иргэдийн хүсэн хүлээдэг нэр хүндтэй томоохон арга хэмжээний нэг болоод байгаа билээ. Өнгөрсөн жилийн хувьд “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 32 мянга гаруй гүйгчид оролцсоны дунд гадаадын 30 орноос 400 гүйгч оролцсон байна.

 

Дэлхий нийтэд тархаж байгаа шинэ коронавируст халдвартай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан “Улаанбаатар марафон-2020” олон улсын гүйлтийг хорио цээрийн дэглэм дуусах хүртэл хойшлууллаа гэж Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Эзэн:
Анхааруулга:Кенийн тамирчин дахин түрүүлэхгүй.
2020-05-20