Б.Тамир: "37-р точка" кинонд төгсгөлийн бүрэн хэмжээний анги бий

"Фантастик" продакшны уран бүтээлчдийн "37-р точка" олон ангит уран сайхны кино үзэгчдийг байлдан дагуулсан. Уг киноны уран бүтээлчид өнөөдөр онлайнаар шууд дамжуулалт хийж кино уран бүтээлийнхээ талаар мэдээлэл өглөө.
Уг киноны хоёр хэсгийн 20 анги үзэгчдэд хүрсэн. Тэгвэл төгсгөлийн дахин нэг анги гарах бөгөөд энэ талаар киноны ерөнхий найруулагч Б.Тамир "Кинонд маань төгсгөлийн 21 дэх анги бий. Энэ анги тун удахгүй үзэгчдийн хүртээл болно" гэв.
"37-р точка” олон ангит, уран сайхны киноны зохиолчоор А.Баттүшиг, ерөнхий найруулагчаар Б.Тамир нар ажилласан. Харин киноны гол дүрүүдэд СТА, жүжигчин Б.Барслхагва, Ж.Алтаншагай, М.Баярбат нар тоглосон юм.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ