Жүжигчин Б.Батмэнд: Би хар тамхи хэрэглээгүй

Зарим мэдээллийн хэрэгслээр жүжигчин Б.Батмэндийг хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн шалтгаанаар хуулийн байгууллагад шалгагдсан. Улмаар түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай мэдээлэл цацагдлаа.
Үүнд жүжигчин Б.Батмэнд "Би хар тамхи хэрэглээгүй. Хаанаас, ямар санаатай ийм худал мэдээлэл тараагаад байгааг мэдэхгүй. Өөрөө ч мэдээгүй байхад хар тамхи хэрэглүүлээд шоронд оруулчихсан байна" хэмээх тайлбарыг хэлэв.
Түүнийг "Бодлын хулгайч" кинонд бүтээсэн дүрээр нь олон нийт танина. Хамгийн сүүлд "37-р точка" олон ангит уран сайхны кинонд дүр бүтээжээ.
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ