Дуучин С.Амармандах ЭМЯ-нд 30 сая төгрөг хандивлалаа

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд сэтгэлийн хандив болох 30 сая төгрөг болон 1500 ширхэг амны хаалтыг гардуулан өглөө.
Тэрбээр "Бидний сайн сайхны төлөө эрүүл энхийн манаанд зогсож байгаа эмч сувилагч та бүхэн минь үнэхээр амжилттай ажиллаж байна. Энэ муухай өвчнийг эх оронд минь оруулж ирэхгүйн төлөө зоригтой тэмцэж байгаа та бүхэнд талархаж байгаа. Иргэд олон нийтийн халуун алга ташилт биднийг урам зоригоор тэтгэж байдаг тул, эх орондоо хайртай хүний хувьд, Монгол Улсын иргэн хүний хувьд, ирээдүйн залуусын төлөө өөрийн сэтгэл зүрхний хандивыг өгөхөөр ирлээ. Төр засаг, түмэн олонтойгоо хамтдаа муухай өвчнөөс эх орноо аваръя. Бидний Монгол Улс эрүүл саруул, аз жаргалтай байх болтугай" хэмээв.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дэлхий нийтийг цочроосон вирусийн эсрэг бусдыгаа хошуучилсан явдалд талархал гардууллаа.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ