“Харанга” хамтлагт Төрийн соёрхол хүртээнэ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж “Харанга” хамтлагт Төрийн соёрхол хүртээхээр болжээ.
Монголын рок попын амьд домог “Харанга” хамтлаг "Амьдрал", "Толин хул", "Зөвхөн Монголдоо", "Энэ бол дурлал биш", "Үгүйлэн санана" олон дууг амилуулан, уран бүтээлээ туурвиж ирсэн. Энэ онд 30 жилийнхээ ойгоор "Замд гаръя" тоглолтоо хийсэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ