"Харанга" хамтлагийнхан бүгд гавьяат жүжигчин цолтнууд боллоо


Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой өнөөдөр тохиож буйг тохиолдуулан Монголын мэргэжлийн рок хөгжмийн суурийг босголцсон “Харанга” хамтлагийн бөмбөрчин, гитарчин Н.Пүрэвдаш, Я.Одсүрэн нарт Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээлээ.
Тэд урлагийн салбарт 40 гаруй, хамтлагаа байгуулалцаад 30 жилийг үдээд буй. Иймд эрхэм уран бүтээлчдэд урлагийн өндөр амжилтыг хүсч, улам их бүтээлээр сонсогчдоо баярлуулж байхыг уншигчдынхаа өмнөөс хүсье.
Сонирхуулахад, “Харанга” хамтлагийнхан ийнхүү бүгд гавьяат цолоор энгэрээ мялаагаад байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ