Засгийн газар “Түүх мартахгүй” киног 500 сая төгрөгөөр санхүүжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын тухай өгүүлэн “Түүх мартахгүй” кинонд 500 сая төгрөгийн санхүүжилт гаргахаар шийдвэрлэлээ. Тус мөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм байна.
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын гавъяа зүтгэл, амьдрал, түүхэн үнэнийг харуулсан “Түүх мартахгүй” баримтат, уран сайхны киноны зураг авалт 89 хувьтай байгаа бөгөөд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНЭУ-ын жүжигчид, уран бүтээлчид оролцож байна.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ