Дуучин Д.Болд "Vandebo"-той хамтрав

Дуучин Д.Болд

 

“Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин, “Voice of Mongolia” шоуны шүүгч, дуучин Д.Болд өөрийн “440Hz records”-ын албан ёсны нээлтээ хийж, хөгжимд дурлагч залуустаа шинэ уран бүтээлүүдийг хүргэхээр зэхжээ.

 

Тун удахгүй дуучин Д.Болдын "Зүүдний хаалган дээр"" нэртэй шинэхэн уран бүтээл цацагдах гэж байна. Мөн “Voice of Mongolia” шоунд түүний багт байсан залуу дуучдын уран бүтээл цацагдаж эхлэх аж.  Түүнчлэн Д.Болд залуусыг байлдан дагуулж буй "Vandebo" хамтлагийн залуустай хамтран шинэ уран бүтээл туурвижээ.

 

Одоогоос 13 жилийн өмнө дуучин Болд өөрийн “B Production”-ыг үүсгэн байгуулж байв. Харин энэ удаад “440Hz records”-ыг байгуулжээ. Уг нэрний утгыг тайлбал, хөгжмийн ля нот хамгийн цэвэр, тунгалаг дуугардаг. Өөрөөр хэлбэл, 440 герцээр хэлбэлзэж дуугардаг гэсэн үг  аж. Уран бүтээлээ цэвэр тунгалаг өнгөөр сонсогчдоо хүргэхийг гол зорилгоо болгон энэхүү нэрийг хайрласан гэнэ.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Хамгийн зөв бидэнд хэрэгтэй герц гэнэлээ сайн байна
2019-10-11
ha ha
2019-10-11
Baasnuudad !:
Nohoin Baasnuud l b na
2019-10-11
440hz gej umnu n bsan shu dee
2019-10-11