Ё.Баатарбилэг сайдыг аргадсан хэвлэлийн хурал

Ё.Баатарбилэг сайдыг аргадсан хэвлэлийн хурал

БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэг УДБЭТ, УДЭТ, Үндэсний номын сангийн барилгыг шинэчлэхээр 2020 оны төсөвт тусгасан 12 тэрбум төгрөгийг зогсоохоо Сангийн яам болон Засгийн газарт хандахаа энэ сарын 8-нд мэдэгдсэн. Тэрбээр соёлын салбарт 1990 оноос хойш хийгдээгүй хөрөнгө оруулалт улстөржилтөөс болж зогсч буйг мэдэгдсэн юм. Мөн тэрбээр улстөрчид болон эсэргүүцэгчдийн эсрэг уран бүтээлчид өөрсдөө дуугарахгүй байна хэмээн “гомдоллосон”.  Түүний гомдлыг тайлах хурлыг өнөөдөр (2019.10.10) УДБЭТ, УДЭТ, Үндэсний номын сангийн удирдлага, уран бүтээлчид хийлээ. Уран бүтээлчид БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэгийг хөрөнгө оруулалтыг зогсоох тухай шийдвэрээ эргэж харахыг “гуйлаа”.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

УДЭТ-ийн захирал Д.Цэрэнсамбуу:

 

Бид маш их харамсаж байна. Бид ядарч, зовж байна гэсэн гомдол саналаа төр засагт хэлж байгаагүй. Орчин цагийн соёл урлагийн байгууллага үүсч хөгжөөд 100 хүрэхгүй жил болж байна. Аливаа улс үндэстэн тусгаар байхын тулд үндэсний номын сан, үндэсний театр, музейтэй байх ёстой.

 

Тухайлбал, 1931 онд улсын төв театрыг байгуулсан байдаг. Энэ үйл явцыг түүхчид нүүдэлчин ардын оюуны ертөнцөд хийсэн оюуны хувьсгал болсон гэж үнэлдэг.  Театр 90 шахам жил ажиллахдаа төр, түмэн олныхоо хайранд хөгжиж дэвжиж ирсэн, сайн сайхан зүйл олон байгаа. Үүний зэрэгцээ дэлхийгээс, нийгмээс хоцрогдсон олон зүйл байна.

 

Сүүлийн 30 жилийн хугацаанд Монголын соёл урлагт төрөөс явуулж байгаа бодлого шаардлагын түвшинд хүрэхгүй байна. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар олон асуудлыг анхаарч, тодорхой шийдвэрүүдийг гаргасан нь бидэнд төр засагтаа гэдгийг мэдрүүлсэн.  Өнгөрсөн онд бидний цалин 8-35 хувиар нэмэгдсэн. Олсон орлогыг нь тухайн хамт олон захиран зарцуулах эрх олгосон.

 

Дэлхийн хэмжээнд теарт урлаг тодорхой орчин шаарддаг. Энэ утгаараа мэргэжлийн урлагийн барилгын асуудлууд хүнд байна. Энд төр засаг анхаарч, ивээл хайраа өгч эхэлж байтал буруу зөвөөр мушгиж байгаад бид маш их харамсаж байна.

 

Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо:

 

Бидний хүлээж байсан соёлын шинэчлэлийн шийдвэр зогсч байгаа нь маш харамсалтай. Гурван байгууллага маань модон карказ бүхий тоосгон барилгад үйл ажиллагаа явуулдаг. Ашиглалтын 70-аад жилийн хугацаанд их засвар хийгдээгүй. Гамшиг эрдслийн үнэлгээгээр ашиглалтын шаардлага хангахгүй, ослын байдалтай гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллагууд гаргасан. Бид өөрсдийн хүслээр дуртай ажлаа энэ байдлыг тэвчээд ажилладаг. Гэвч үнэхээр болохоо байж, төр засгийн анхааралд хандуулсан.  Гэтэл хөрөнгө оруулалт зогсч байгаа нь энд ажиллаж байгаа хүмүүс төдийгүй Монголын соёл урлагийн салбарт хүчтэй цохилт болсон үйл явдал боллоо. Биднийг төр анхаарлаа гэж баярлаж байсан. Гадна байгаа хүмүүс бидний зовлонг мэдэхгүй.

 

УДЭТ 1960 оноос, УДБЭТ 1950 оноос,  Үндэсний номын сан 1951 оноос өнөөгийн байрандаа тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй юм.

 

Б.Энэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Худалч дээр нь нэмээд тэнэг сайдтайн бна. Яагаад худал ч гэсэн бэ гэхээр сурах бичиг хэвлэлтэн дээр худлаа ярьсан. Хичээл эхлээд эхний улирал дуус ч бхад хүүхдүүд номгүй л бгаад бна. Номтой нь дундаа ашигла канонд e контёнт ашиглаад хичээл даалгавараа хий бүтэн 1 улирал аргацаалаа. САЙД АА сургуулипйн орчинд хичээл дээрээ ухаалаг утас ашиглах хэрэгтэй л болоод бна даа. Уг нь энийг чинь хориглодог.
2019-10-11
Хуучнийг нь нураахгүйгээр өөр газар шинииг бариач. Түүх соёлийн дурсгалт зүйлээ хайрлаж хадгалах л ёстой ш тээ
2019-10-11
зочин:
Энэ Уянга тэргүүтэй хүмүүс чинь урлаг соёлын барилга шинээр барих, хөрөнгө оруулалтыг зогсоогоод өгөөч гээгүй биз дээ. Энэ Баатарбилэгийг чинь гайгуй юмуу гэж бодсон чинь инээдтэй нөхөр вэ. Салбартаа батлагдсан төсвөө буцаалгая гэдэг чинь одоо инээдтэй л байна шүү. Хуучин барилгуудыг хэвээр нь үлдээгээч л гэсэн шаардлагыг тавиад байхад зөрүүлээд тэнэгтэж байнаа. Айлын эрхэлчихсэн тэнэг хүүхэд биш дээ. ккк
2019-10-11
зочин:
шүүхэд хандсан элийрэгч тэргүүтэй хэсэг бүлэг нөхдүүдэд баяр хүргэе.монгол орчин үеийн театруудтай бх хувьтавиланг зогсоож чадлаа.та нар гадаадад концерт жүжиг дуурь ямар тансаг зааланд болж бгааг үзсэн байлгүй дээгэрэл дуу үнэхээр тасархай.сүүлийн 30-н жил хүк шиг соёл урлагтингэж хөрөнгө оруулсан сайд бгаагүй.ойрдоо ч гарахгүй.бид шинэ нийгэмд орсон хирнээ тэр нийгэмд амьдрах хүнээ бэлдээгүй орхигдуулж явсан.үүнээс болж энэ олон хар массын том арми бэлтгэгдсэн.мөнгөний төлөө юу ч хийхээс буцахаа бсан поп,транс,янхан хулгайч алуурчин гарсан.хүнийг соёл урлаг эрдэм боловсролоор төлөвшүүлнэ.элийрэгч тэргүүтэй тэнэгүүд нараас нэг зүйл асуумаар бна.та нар монгол улсын хөгжил цэцэглэлтийг юунд ингэж жадлан эсэргүүцээд бнаа?шүүхэд хандаад хавтас хэрэг нээчихсэн асуудалд яаж төсвийн хөрөнгө төлөвлөж суухав дээ.боловсролын сайдын зөв.нэг жилээс доошгүй хугацаанд үргэлжлэх шүүхийг хүлээгээд төсвийн мөнгө дараад суух боломжгүй
2019-10-10
ЗААААААЙЛААААААААААА
2019-10-10