Сахилгагүй гэрэл зурагчны эвлүүлэг шуугиан тарив

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ сарын 2-3 ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Хөрш орны Төрийн тэргүүн Улаанбаатар хотод газардах үед сахилгагүй гэрэл зурагчин Х.Түшиг түүнтэй утсаар ярингаа гар барьж буй байдалтайгаар зургаа эвлүүлж цахим хуудсандаа нийтэлсэн нь олны анхаарлыг татав.
"Хотын гэрэл зурагчин" гэдгээрээ олонд танигдсан гэрэл зурагчин Х.Түшиг өөрийн чадварыг ашиглан бодит мэтээр зургаа эвлүүлсэн нь олныг үнэмшүүлсэн. Гэвч тэрбээр сахилгагүй үйлдлээсээ болж олон хүний дургүйцлийг хүргээд ч амжсан.
Үнэн хэрэгтээ тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп нарын гар барин мэндчилж буй зургийг өөрийн "Single Ladys" уран сайхны киноны нээлтийн үеэр хэн нэгэнтэй утсаар ярингаа гар барьсан зурагтай эвлүүлж хошигносон гэнэ. Түүний эл үйлдэл нь ямар нэгэн далд санаа, улстөрийн утга агуулга огт байхгүй. Хөгжилтэй байдлаар эвлүүлсэн гэдгийг тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Ийнхүү сахилгагүй гэрэл зурагчны саваагүй эвлүүлэг В.Путин ерөнхийлөгчийн айлчлалын үеэр өрнөсөн "онцгой" нэг сэдэв байлаа. Гэрэл зурагчин Х.Түшигийн ээж хөдөөнөөс хүү рүүгээ залгаад "Миний хүү Путинтай зэрэгцэж зогсож байгаад зургаа авхуулчихгүй хэмээн зэмлэсэн гэнэ шүү.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ