Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Буриадад дэлхийн шилдэг эмэгтэй боксчид хүчээ сорино
2019-08-23

Дэлхийн эмэгтэй боксчдын 2019 оны аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо аравдугаар сарын 3-13-нд болох гэж байна. ДАШТ-ийг Улаан-Үд хотын Биеийн тамир спортын цогцолбор ордонд зохион байгуулах шийдвэрийг өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлчээр Москва хотноо болсон Олон улсын боксын холбоо (AIBA)-ны хурлаас гаргасан юм.

 

Тус ДАШТ-д 200 орны 5000 орчим тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс болон зочид төлөөлөгчид оролцоно. Энэ хүндтэй даалгаврыг Буриад улс нэр төртэй биелүүлж, тэмцээнийг амжилттай зохион байгуулах бэлтгэл ажлыг хийж байгаа бөгөөд гадаад, дотоодын зочдын ая тухтай байх бүх болзол, нөхцлийг хангахаар шамдан ажиллаж байна.

 

Хойд хөршид болох энэ удаагийн ДАШТ-д манай улсаас 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг тэргүүтэй шилдэг эмэгтэй боксчид хүч, ур чадвараа сорихоор бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж байгаа юм.

Д.Өлзий

Shuud.mn
Сонин хачин