ФОТО: Мартаж болохгүй түүх

ФОТО: Мартаж болохгүй түүх
Гэрэл зургийг MPA.mn

 

Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Монгол цэргийн музейн үзэсгэлэнгийн танхимд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Бид мартахгүй” үзэсгэлэнгийн нээлт боллоо. Одоогоос 80 жилийн өмнө дэлхий нийтийн анхаарлыг татсан нэгэн үйл явдал Монгол Улсын нутаг дэвсгэрт болсон нь түүхэнд “Халхын голын” хэмээн нэрлэгдсэн байлдаан билээ.

 

Монголын ард түмэн нийтээрээ дайны буюу япон, манжийн цэргийн түрэмгийллийн эсрэг тэмцэж, улсын төсвийнхөө ихэнх хувийг батлан хамгаалах үйл ажиллагаанд зарцуулж байсан хүнд бэрх цаг үед Монгол Ардын Хувьсгалт Цэргийн бие бүрэлдэхүүн эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах гол хүч болохоо харуулан Зөвлөлтийн Улаан армийн хамт дайсны эсрэг амжилттай тулалдан ялалт байгуулсан.

 

Энэхүү үзэсгэлэнд өнөөдрийн бидний энэ эрх жаргалант амьдрал ямар их үнэ цэнээр өвлөгдөн ирснийг таниулах, та биднийг цэрэг, эх оронч үзлээр төлөвшүүлэх зорилготойгоор дэглэгдэж, Халхын голын байлдааны оршил үе, үндсэн үе, төгсгөл үеийг харуулсан түүх, эрдэм шинжилгээ, лавлагаа, мэдээлэл, танин мэдэхүйн ач холбогдол бүхий баримт, гэрэл зургийн самбарууд, архивын эх баримтууд болон 100 гаруй үзмэр эд өлгийн зүйлүүд дэлгэгджээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

яг үнэн дайн гэх нь зѳв гээд бхад л ...
2019-08-27
зочин:
Энэ дайны ач холбогдол бол тусгаар Монгол улсаа авч үлдсэнд оршино. Японы амлалтанд итгэж Японы талд тулалдсан Баргууд одоо хятадын мэдэлд, хятаджаад дуусч байна. Тийм байлгахыг хүссэн хүмүүс л энэ түүхийг байгаагүй байгаасай гэж боддог байх.
2019-08-23
Dain-baildaanii yalgaag sain oilgooroi...khalkhiin goliin dain ...gej tuukhchid yrij bichij baihad saituud tuukhiin medlegee deeshluul..
2019-08-22
яг үнэн дайн гэх нь зѳв гээд бхад л ...
irgen:
yanaa mongold iim tyyhiig yhsen baas gej boddog hogiin shaar baina gejyy,,,lav mongol hyn bish baihaa eniig olj mongoloos zailuulval taarna….hogiin novshnuud mongol ulsiig baihgui sonoosoo gej bodog hyn, hymyys baina daa, dal dorvol taarna
2019-08-22
Uhsen bass
2019-08-22