ФОТО: 17 дахь "Playtime"


Дуу хөгжимд дурлагч залуусын хүсэн хүлээдэг "Playtime 2019" хөгжмийн наадам энэ сарын 5, 6, 7-ны өдөр Монгол Шилтгээнд зохион байгуулагдлаа.
2002 онд анх үүсгэн байгуулагдаж байсан энэхүү наадам 17 дахь жилдээ ийнхүү зохиогдлоо. Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой уг наадам өнөө жилээс "амьд хөгжмийн" гэх тодотголоо "хөгжмийн наадам" нэрээр сольсон нь онцлог байв.
Улмаар тус наадмын тайзyаа хип хоп урсгалын томоохон төлөөлөл болох "Ice top" хамтлаг ая дуугаа өргөлөө. Ингээд "Playtime 2019" наадмаас бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ