Өнөөдөр балетын тоглолттой

Монголын Балетын Холбоо нь гадаадын болон монголын өсвөрийн балетчдын мэргэжлийн ур чадвар, тэдний олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор 2017 онд анх санаачилан БНСУ-ын болон Монголын өсвөрийн балетчидтай хамтарсан “Spirit of ballet” гала тоглолтыг амжилттай зохион байгуулсан. Энэ удаад “Spirit of ballet” Олон улсын өсвөрийн балетчдын 2 дахь гала тоглолтыг БСШУСЯамны дэмжлэгтэйгээр “СОНГОДОГ УРЛАГ-III” хөтөлбөрийн хүрээнд УДБЭТеатртай хамтран зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээнд ОХУ-ын Буриад улс, БНСУ-ын өсвөрийн балетчид, Монгол улсын консерватори, Монголын үндэсний балетын сургууль, Селфида, G-river зэрэг балетын студийн өсвөрийн балетчид оролцох юм
Тоглолт 2019.06.18ны 19 цагт УДБЭТеатрын тайзнаа тоглогдоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ