Ж.Дамдинцэрэнг халж, Э.Цэнд-Аюушийг томилжээ

Хотын дарга С.Амарсайхан захирамж гаргаж, нийслэлийн Соёл урлагийн газрыг дарга Ж.Дамдинцэрэнг чөлөөлж, орны хүнийг томилжээ. Ж.Дамдинцэрэнг төрийн албан хаагчийн ёсзүйн хэм хэмжээг баримтлах, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх нийтлэг үүргийг биелүүлээгүй, хууль тогтоомжийн хүрээнд албан үүргээ биелүүлээгүй шалтгаанаар ажлаас нь халжээ.
Түүний оронд Соёл урлагийн газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Цэнд-Аюушийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
Б.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ