"Холливуд Монголд" фестивалийг зорьж ирсэн 16 уран бүтээлч


"Холливуд Монголд” Олон Улсын Кино Уран Бүтээлчдийн Анхдугаар Наадам 2019 оны 5-р сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохиогдоно. Фестивальд оролцох Холливудын 16 зочин Монгол Улсад хүрэлцэн ирээд байна.

Монгол Улсад анх удаа зохиогдож буй энэхүү фестивалийн нээлт өнөөдөр /2019.05.01/ The Corporate Hotel & Convention Centre-ийн Concert Hall-д болсон.

Нээлтийн дараагаар "X Men" киноны өнгө хувиргагч Йохем Зелл, 16 удаагийн оскарын шагналт, 17 удаагийн академийн шагналт дууны найруулагч Грег Рассел, креатив продюсер Брайс Нильсен, болон бидний сайн мэдэх "Happy Death Day" киноны зураач Сэсэ Дестефано нар хэлэлцүүлэг өрнүүлж байна.


Мөн "Дүр бүтээх увидас" номын нээлт боллоо.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ