Одод "Улаан өндөгний баяр"-ыг хэрхэн тэмдэглэв

Одод

Христийн шашинтнуудын өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг "Улаан өндөгний баяр" өчигдөр тохиолоо. Тэгвэл энэхүү баярыг холливуудын алдартнууд хэрхэн тэмдэглэсэн талаарх мэдээллийг "www.dailymail.co.uk" сайт мэдээлжээ. 

 

Майли Сайрус

 

 

Дуучин бүсгүй 92 сая дагагчтай инстаграм хуудастаа Улаан өндөгний баярын гол дүр болох туулайны өмсгөл өмссөн зургаа нийтэлжээ.

 

Алек Болдуин

 

 

Холливуудын нэрт жүжигчин Алек Болдуин үзэсгэлэнт гэргий болон хүүхдүүдийнхээ хамтаар Диснейлэндэд очиж, "Улаан өндөгний баяр"-ыг тэмдэглэжээ. 

 

Опра Унфри

 

 

Нэрт хөтлөгч Опра нохойтойгоо хамт авахуулсан зургаа инстаграмдаа байршуулаад "Энэ бол та бүхний баяр" гэж бичжээ. 

 

Мэрайя Кэри 

 

 

Дуучин Кэри гэр бүлийнхээ хамтаар даруухан гэгч нь гэртээ Улаан өндөгний баярыг тэмдэглэжээ. Тэрбээр инстаграмдаа "Бид гэртээ баярлацгааж байна. Та бүхэн ч гэсэн жаргалтайгаар баярлацгаагаарай" гэж бичжээ. 

 

Жастин Бибер

 

Дуучин Жастин эхнэр Хейлигийн хамтаар Улаан өндөгний баяраар дэлгүүр хэсчээ. Тэд хамтдаа авахуулсан зургаа байршуулаад "Тийм ээ бүх шинэ шинэлэг санагдаж байна. Учир нь өнөөдөр бол бидний хувьд анхны Улаан өндөгний баяр" гэж бичжээ. 

 

Карби Би

 

 

Реппер Карби Би нөхөр, охиныхоо хамтаар уг баярыг тэмдэглэж, инстаграм хуудастаа гэр бүлийнхээ зургийг нийтэлжээ. 

 

Робин Тик

 

 

Дуучин Тик уламжлал ёсоор гэр бүлийнээ хамтаар Техаст амьдрах ээжийндээ очсон байна. 

 

Хилари Дафф

 

 

Дуучин, жүжигчин Дафф харин инстаграмдаа хорвоод мэндлээд хэдхэн сар болж буй бяцхан гүнжийнхээ зургийг нийтэлжээ. 

 

Кайли Женнер

 

 

Реалити шоуны од, дэлхийн хамгийн залуу ам.долларын тэрбумтан Кайли сүйт залуугаа үнсэж буй зургаа энэ өдөр нийтэлж, фэнүүддээ мэндчилгээ дэвшүүлсэн байна. 

 

Ник, Чопра

 

 

Хуримаа хийгээд удаагүй байгаа залуу хос Ник, Чопра нар гэр бүлийнхээ хамтаар уг баярыг тэмдэглэжээ.

 

Мадонна

 

 

Попын хатан хаан Мадонна харин уг баярыг Нью Йорк хотноо нижгэр тэмдэглэн өнгөрүүлжээ. Түүнийгээ гэрчлэх зургуудаа инстаграмдаа байршуулсан гэнэ.

 

Жессика Симпсон

 

 

Дуучин Симпсон гэр бүлийнхээ хамтаар баяраа тэмдэглэн өнгөрүүлж, гэр бүлийнхээ зургийг инстаграмдаа байршуулжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ