Монголбанк, Монголын банкны холбоо хамтран хэрэгжүүлж буй “Банкны хөгжил-95 жил” аяны хүрээнд эдийн засаг, статистик, санхүүгийн чиглэлээр ажиллаж буй мэргэжлийн судлаачид болон тус чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Энэ удаа 40 гаруй бүтээл ирснээс эцсийн шатны шалгаруулалтад дараах бүтээл шалгарав. Үүнд:
Оюутны ангилалд:
Судлаачдын ангилалд:
Дээрх шалгарсан шилдэг бүтээлүүдээс оюутан болон судлаачдын ангилалд тус бүр шилдэг гурван байрыг шалгаруулж, урамшууллаа. Үүнд:
Оюутны ангилалд:
2 дугаар байр: Хэрэглээний зээлийн эрсдэлд үзүүлэх өр орлогын харьцааны нөлөө /Г.Батбилэг, Д.Гантогтох, Ү.Чулуунбаатар/
3 дугаар байр: Төв банкны хараат бус байдлын үнэлгээ /О.Галдансүрэн/
Судлаачдын ангилалд:
2 дугаар байр: Өөрийн хөрөнгийн хүрэлцээний зааглалттай банкны зээлийн хүүгийн өрсөлдөөний загвар /Г.Баттулга, Л.Алтангэрэл, Г.Баттөр/
3 дугаар байр: Банкны салбарын өөрийн хөрөнгийн хүрэлцээг максималчлах нь /Ч.Анхбаяр, Р.Энхбат/
Монголбанкнаас жил бүр судлаач, оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг бөгөөд энэ онд банк санхүүгийн салбарын 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулснаараа онцлог байв. Тус эрдэм шинжилгээний хурал нь судлаач, оюутнуудын судалгаа хийх сэдлийг урамшуулж, тэдний судалгаа хийх чадварыг хөгжүүлэх, нөгөөтээгүүр судалгааны ажлаа өргөжүүлэхэд дэмжлэг болсон чухал арга хэмжээ боллоо.
Эх сурвалж:Монголбанк
Уншиж байна |