Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
"Haier"-ийн таван жил дараалсан АМЖИЛТ
2019-03-31

"Haier" нь өдгөө гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэлээрээ таван жил дарааллан дэлхийд тэргүүлж буй амжилттай компани. Тус компанийн олон улсын зах зээлд эзлэх хэмжээ нь 9.7 хувь. "Haier" олон үзүүлэлтээрээ дэлхийн тавцанд тэргүүлэх байр суурийг эзэлдэг ба тэр дундаа хөлдөөгч үйлдвэрлэлийн салбарт 20.5 хувийг эзэлж байна.

 

 

Уг компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан бөгөөд тус компанийн ширхэг хувьцаа ойролцоогоор 20 хонконг доллараар худалдаалагддаг. Үүний зэрэгцээ охин компани болох "Qingdao Haier" нь Шанхайн хөрөнгийн биржид бүртгэлтэй.

 

“Haier" өнгөрсөн жилүүдэд АНУ тэргүүтэй олон улсын зах зээлд нэвтрэхийн тулд тодорхой зорилтот зах зээл рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулах гэх мэт олон сорилт тулгарч ирсэн. Үйлдвэрлэлийн шинжээчид "Haier"-ийг дэлхийн зах зээлд томоохон тоглогч болж чадна гэдэгт эргэлзэж байсан.

 

Америкийн нэгэн шинжээч “Брэндийн хувьд “Haier" явахгүй. Хүмүүс оюутны байрны хөргөгч “Haier"-аас худалдаж авч болох ч урьд нь огт сонсож байгаагүй брэндэд их мөнгө зарах нь юу л бол гэж байсан бол “Whirlpool"-ийн удирдлагууд “Ази компаниудын нэг том алдаа бол брэндэд ус агаар шиг чухал том хэмжээний хөрөнгө оруулалтыг орхигдуулдагт байгаа юм" гэжээ.

 

Гэвч 2005 онд “Haier" орлогынхоо 10 хувийг брэндийнхээ дэлхий даяарх маркетингт зарцуулсан байдаг.

 

“Олон улсын зах зээлд нэвтэрч чадсанаар бид өрсөлдөөний утга учрыг бүрэн ухаарч өөрсдийгөө хурцалж чадна. Үгүй бол бид дотоод зах зээлээ гадныханд алдана. Хилийн чанад дахь зах зээл дэх амжилт тухайн бүс нутагт өөрийн брэндийг хэрхэн бий болгож чадсанаар хэмжигдэнэ" хэмээн дэлхийд алдартай брэндийг үндэслэгч үздэг.

 

“Wall Street Journal" сэтгүүлээс “Haier" группийг Хятадын шилдэг компаниар шалгаруулсан удаатай.      

 

“Haier” брэндийн албан ёсны  Монгол дах цор ганц дистрибьютер PC mall

 

Утас: 75753535, 95953535, 99903535, 93353535
 www.pcmall.mn

Shuud.mn
Сонин хачин