Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хөгжлийн банк “хөдөлгөөн”-д орж эхэллээ
2019-03-26

Төр хамгийн муу менежер хэмээх үгийг бодитоор нь нотолдог газар бол Монгол Улсын Хөгжлийн банк юм. Монгол Улсын хөгжилд нэмэр түлхэц болохуйц томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор байгуулагдсан энэ банк улстөрчид, улс төрд нөлөө бүхий бизнесмэнүүдийг дэмжиж ирсэн түүх бий. Тиймээс өдгөө Хөгжлийн банкны өмнөх удирдлагууд, нэр бүхий бизнесмэн улстөрчдийн хамт хэрэгт шалгагдаж, шүүхээр шийдүүлэх гэж байгаа юм.

 

Тэгвэл Хөгжлийн банкны өнөөгийн удирдлагууд ч ийм эрсдэлтэй тулаад байж магадгүй байна. 2016 оны сонгуулиас хойш олгосон зээлүүд нь УИХ-ын гишүүд, зарим улстөрчидтэй хамаарал бүхий компаниудыг санхүүжүүлсэн, олны анхаарал татсан ноцтой асуудалд холбогдсон хүмүүсийг ч санхүүжүүлжээ. Энэ бүхэн тун удахгүй нийтэд ил болох юм.

 

Харин ингэж элдвийн явдал болохоос өмнө Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагын төвшинд зарим өөрчлөлт орох гэж байгаа юм байна. Тухайлбал, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр ойрын үед ажлаа өгөхөөр болжээ.

 

Мөн Хөгжлийн банкны дэд захирлуудын зарим ч албан тушаалаа өгөх юм байна. Тэр ч бүү хэл, оронд нь очих хүмүүсийн сураг ч гараад эхэлжээ. Тухайлбал, “Голомт” банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал М.Чингүүн гэдэг хүн Хөгжлийн банкны таван дэд захирлын нэгийн оронд очихоор болсон байна.

 

Энэ мэтчилэнгээр Хөгжлийн банкны удирдлагад, бас үйл ажиллагаанд нь “хөдөлгөөн” орох нь тодорхой боллоо.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.26 № 62 (6029)

Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
АТГ:
М.Чингуун луйварын хэргээ аргалуулсан байгаа
2019-06-06
монгол:
Банк нэртэй мөлжигч шулаачдынхаа зээлийн хүүг бууруулалдаа. Ийм нөхцөлд хөгжлийн тухай мөоөөдөөд ч хэрэггүй.
2019-03-26
red:
Батбаярыг унагаад өөр тавьчих хүн үнэхээр байхгүй шд, энэ оюун эрдэнэ дараа нь өөрийн ч Хү гийн ч толгойг цусдана даа
2019-03-26
Mongol huulichid:
Chinguun gegch etgeed Tsagdaad eruugiin hereg uuseed shalgagdaj bgaa Zalilangiin gemt heregten, jinhene Luivarchin zaluu bdag yum. Bas shizotoi,
2019-03-26
татаас тавиасууд МАН-ЫН гол ажил даа. бугд лоббигоор хоронго оруулалт хийдэг
2019-03-26
Oyunchimeg zaxiral mundag shuu buu solioroi
2019-03-26
хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн:
зөв, бүгдийн солих хэрэгтэй.. дандаа мэргэжлийн бус балай юмнууд хүний хөдөлмөр сороод байж байна
2019-03-26