“Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой
Даатгалын компаниудын дүрмийн санг өсгөлөө
2019-03-20

Санхүүгийн зохицуулах хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар, “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам”, “Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журам”-ыг тус тус шинэчлэн баталлаа.

 

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн оноосон нэрээ “Үндэсний давхар даатгал” ХК болгон өөрчлөх, мөн “Бодь даатгал” ХХК, “Гэр даатгал” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хүсэлтүүдийг хэлэлцэн зөвшөөрөв.

 

Түүнчлэн, “Лэндмн ББСБ” ХК-д банк бус санхүүгийн факторингийн болон итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж, “Түмэн өгөөж баялаг” ХЗХ-нд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгож, нэр бүхий таван ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацааг сунгалаа.

 

Эх сурвалж: СЗХ

Shuud.mn
Сонин хачин