“Эко алтан заамар” компанийн уурхайд нуралт үүсч, дөрвөн хүн амиа насаа алдсан. Энэ компанийн бүх төрлийн тусгай зөвшөөрлийг цуцлах чиглэлийг өгсөн гэдгээ УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хэллээ.
Мөн тэрбээр “Салбарт ийм осол гарсанд эмзэглэж, эмгэнэж байна. Уурхайн төлөвлөлт хийж байгаа мэргэжлийн инженерүүдийн үгийг сонсохгүй, дархан эрхтэй эздийн гайгаар өнөөдөр эрдэнэт хүний амь нас эрсдэж байна. Зөвхөн олзны хойноос сорчилж авч байгаагийн гайгаар хүний амь нас эрсдэж байгаа нь дэндүү харамсалтай” гэдгийг хэлж байна.
М.Болд
Уншиж байна |