“Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой
П.Баянсан: Монголчуудын хувьцааны талаарх мэдлэг МУУ
2019-03-14

“Өмнө нь жилд 2-3 компани IPO хийхэд их л баярладаг байсан. Тэгвэл 2018 онд таван компани шинээр IPO гаргасан нь сүүлийн жилд тохиогоогүй хөрөнгийн зах зээлийн ахиц дэвшил байлаа хэмээн” Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн хэлсэн. Тэгвэл 2019 он гарсан даруйд хоёр компани IPO хийсэн нь мөн л ахиц дэвшил гэж эдийн засагчид харж байна.

 

Хөрөнгийн зах зээл ингэж өсч буй энэ үед Монголчууд хувьцаа гаргасан компани, хувьцаа гаргасан зах зээлийг уншиж ойлгож мэдэж байна уу? Хувьцаа эзэмшигчийн эрх гэж юу байдаг вэ? Үүнд ХҮИС-ийн багш, доктор П.Баянсан судалгаанд тулгуурлан хариултт өглөө.

 

 

Тэрбээр “Аливаа улсын иргэдийн санхүүгийн боловсролын түвшинг олон улсад төвтэй байгууллагаас 2015 онд гаргасан судалгаагаар олон улсын хэмжээнд насанд хүрсэн иргэдийн санхүүгийн боловсролын түвшинг тогтоожээ. Насанд хүрсэн иргэдийн хэдэн хувь нь санхүүгийн боловсролыг ойлгодог, түүнийг хэрэгжүүлдэг вэ гэдгийг судалгаагаар тогтоож, улс орнуудыг дотор нь зэрэглэдэг.

 

Энэ байгууллагаас нийтдээ 140 гаруй орноос 150 мянга орчим хүнийг хамруулж судалгаа авсан байна. Энэ судалгаанд Монгол Улс хамрагдсан бөгөөд судалгаагаар манай улсын насанд хүрсэн иргэдийн 41 хувь нь санхүүгийн боловсролтой гэж судалгааны үр дүн гарч 140 орноос 43 дугаар байр эзэлжээ. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд иргэд нь боловсролтой байх тусмаа улс, орныхоо хөгжилд хувь нэмэр болдог юм байна. Тэгэхээр хүн ам боловсролтой байх нь чухал.

 

Мөн Дэлхийн банкнаас 2012 онд Монголын иргэдийн дунд хийсэн судалгаа байдаг. Энэ судалгаагаар нийт хүн амын 90 орчим хувь нь банк эсхүл ББСБ-аас санал болгодог хадгаламж, зээл гэх гол нэр бүтээгдэхүүний талаар тодорхой ойлголттой байна. Гэтэл хангалтгүй үр дүнгүүд мөн гарчээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн 30 хүрэхгүй хувь нь хөрөнгийн биржийн талаар ойлголттой, 14 орчим хувь нь бирж дээр үйлчилгээ үзүүлдэг, зуулчлал явуулдаг үнэт цаасны компанийн талаар ойлголттой байна. Тэгэхээр банкыг сайн мэддэг ч хөрөнгийн зах зээлд хандсан мэдлэг мэдээлэл хангалтгүй байна гэдэг судалгааны үр дүн гарсан.

 

Энэ судалгааны үр дүнд үндэслээд 2015 онд олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр гэж Монголбанкнаас санаачлан СЗХ, Сангийн яам, БСШУСЯ хамтран хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд сургуулийн насныханд, залуу идэр насныхан, хөдөө орон нутгийн иргэдэд санхүүгийн боловсрол олгох ажлуудыг хийж байгаа” гэлээ. 

 

Мөн "Хөгжилтэй орны хүн амын 80 хувь нь хувьцааны талаар ойлголт, мэдлэгтэй байгаа бөгөөд хувьцаатай холбоотой шийдвэр гаргаж чадаж байгаа. Харин манай улсын хүн амын 15 хувь нь л хувьцааны талаар мэдлэгтэй байна. Тэгэхээр манай улсын хүн амын хувьцаа, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээлэл хангалтгүй түвшинд байна гэсэн дүр зураг гарч ирж байна" гэдгийг тэрбээр онцолсон юм. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Бат:
Битгий худлаа ярь монголчууд бүхнийг мэднэ уул уурхай улс төр хууль мухар сүсэг хулгай гээд мэдэхгүй чадахгүй юм алга өө мартчихаж зээл өрийг олж ирэхдээ бас гаргуун
2019-03-18
hamgiin demii ym bhaa naad chin
2019-03-15
иргэн:
Монголд ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ажил жигдэрч үйл ажиллагаа нь сайжирвал МАКРО ЭДИН ЗАСАГ хөгжөөд ИРГЭДИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИХ сонирхол аяндаа нэмэгдэх учиртай.
2019-03-14
зочин:
Монголд мэдлэггүй хирнээ баахан боловсролын гэрчилгээ, диплом. 1,3 сая насанд хүрсэн хүнд цагтаа 200 их дээд сургууль байсанаа одоо 100 их дээд сургууль гээд боддоо. Энэ бол завхрал. Энэ завхрал яг УБ хотын төлөвлөлт, түүний утаа шиг. Монгол сүүлийн 30 жилд завхрал, замбараагүй байдалд орсон. Гэр хорооллын газрыг өмчил, ард олон баяжина гээд хашгирч явсан Бат-Үүл хэдэн жилийн дараа хотын дарга болчихоод дэд бүтэц, байшин барих гээд нөгөө хувьчилсан газраа чөлөөлж чадахгүй зовж, өөрөө газрыг зальдаж байх шиг г.м бөөн завхрал
2019-03-14