Цахим шилжилт нь удаан явагддаг процесс. Ази номхон далайн бүх нутгийн бизнес эрхлэгчдийн бараг тал нь буюу 46% нь ойрын таван жилд байнгын өөрчлөгдөж буй хэрэглэгчийн хэрэгцээг хангаж ажиллана гэдэгтээ итгэлтэй бус байгаа бөгөөд гуравны нэг буюу 35 хувь нь өөрчлөлт, шинэчлэлтээс хоцрогдохвий гэсэн айдастай байдгаа илэрхийлсэн судалгаа байдаг.
Тэгвэл цахим шилжилтэд амжилттай ажиллаж, технологийн хөгжилтэй хөл нийлж, тэврэх боломжийг Монголынхоо хэрэглэгчдэд олгохоор Dell EMC компаниас 2019 онд зах зээлд гаргаж буй шинэ технологи, бүтээгдэхүүн, шийдлээ нэг дор танилцуулсан “Dell Dell EMC Symposium 2019” арга хэмжээг Шангри-Ла зочид буудалд 3 сарын 5ны өдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээг Dell EMC болон Монгол дахь тэргүүн түнш Саммит Компьютер Технологи компани, албан ёсны түнш Ай Ти Зон компаниуд хамтран зохион байгуулж, Монголын мэдээллийн технологийн салбарын 300 орчим зочид төлөөлөгчид оролцлоо.
Уг арга хэмжээнд Dell EMC компанийн Азийн бүс хариуцсан захирал Анотай Веттаяком технологийн зөвлөхүүдийнхээ хамт хүрэлцэн ирж, Digital Transformation, Workforce Transformation зэрэг цахим шилжилтийн үед бизнесийн найдвартай үйл ажиллагааг хангах технологийн шийдэл, ажиллах хүчний шинэчлэлтүүдийн талаар онцлох илтгэлүүдээ танилцуулсан юм. Түүнчлэн DellEMC компаниас зах зээлд танилцуулаад удаагүй Hyper-Converged Infrastructure, Data Protection зэрэг шийдлийнхээ дэлгэрэнгүй мэдээллийг өгч, демо үзүүлэн дээр турших боломжийг нийт зочиддоо олгосон юм.
Дараа үеийн энтрерпрайз шийдэл нийлүүлэлтээр дэлхийд манлайлагч Dell EMC Компани нь Монгол улсад орж ирээд хэдийн 17 жил болсон. Анхны албан дистриьбютерээр Ай Ти Зон (Хуучнаар М-Си-Эс Электроникс) компани 2002 онд сонгогдож байсан бол, ээлжит дистрибьютерээр Саммит Компьютер Технологи компани 2008 онд сонгогдон, эдүгээ тус хоёр компаниар дамжуулан албан ёсны оригинал бүтээгдэхүүн болон энтерпрайз шийдлүүдээ мэргэжлийн үйлчилгээний хамт хүргэн ажиллаж байна.
Уншиж байна |