Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
“Эрдэнэс Тавантолгой”-н үрэлгэн төсөв иргэдийн ногдол ашгийг салхинд хийсгэх нь
2019-03-06

-“Эрдэнэс Тавантолгой”-н түүхэнд байгаагүй төсвийг одоогийн удирдлага ТУЗ-дөө оруулжээ-

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Эрдэнэс Тавантолгой”-н 2019 оны хөрөнгө оруулалтын төсвийг компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор баталжээ. Монголын хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компани нь “Эрдэнэс Таван толгой”.  Хувьцааны эзэд нь  2 сая 500 гаруй мянга ч компанийн нийт хувьцааны 15 хүрэхгүй  хувийг л эзэмшдэг.  Иргэд хэдий хувьцаа эзэмшигч нь боловч санал өгөх эрхгүй. Тиймээс ч хувьцаа эзэмшигч иргэдийн төлөөлөл удирдах зөвлөлд байдаггүй. Тэгвэл иргэдийн төлөөлөлгүй ТУЗ хэт үрэлгэн хөрөнгө оруулалтын төсөв баталсан нь олон нийтийн эсэргүүцэлд өртөж, үүнийг хэвлэлүүд бичиж эхэлсэн байна. 

 

Тухайлбал IPO холбоотой зөвлөх үйлчилгээ авахад 283, 359, 500 төгрөг төсөвлөжээ. Энэ хамгийн өндөр дүнтэй төсөв. Зөвлөх үйлчилгээ авахад 283 тэрбумыг зарцуулна гэхээр иргэдэд амсуулах их ашгийнхаа 40 орчим хувийг зөвхөн зөвлөгөө авахад зарцуулах нь ээ. Үүнийг олон нийт буруутгасангүй. Харин компанийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал, ялангуяа худалдан авалттай холбоотой төсөв огцом тэлжээ.

 

“Эрдэнэс Тавантолгой” н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “IPO гаргах ажлын хүрээнд дөрвөн том ажил хийгдэнэ. Олон улсын санхүүгийн зөвлөх авах, олон улсын хуулийн зөвлөх, цаашлаад олон улсын техникийн зөвлөх авах, компанийн дотоод аудит хийлгэх зэрэг ажлууд хийгдээд явна. Олон улсын зөвлөх авах олон улсын тендерүүд маань зарлагдаад, явж байна. Хамгийн чухал нь компанийн засаглалыг сайжруулах, ил тод нээлттэй байдал бий болгох, санхүүгийн шилэн зарчмыг улам баталгаажуулах, худалдан авалтыг ил тод болгох зэрэг ажлуудын хүрээнд гурван төрлийн ажил хийж байна” гэж ярьсан.

 

Дараагийн нэг анхаарал татсан том тоотой төсөв бол барилга, байгууламж, зам барихад 52, 095,527 төгрөг төсөвлөжээ. Үүнээс зөвхөн барилга барихад 42 тэрбум 129 сая 543 мянган төгрөг зарцуулах аж. Үүнийг танаад иргэддээ ногдол ашиг тарааж болмоор санагдах юм. Гэвч өөрийн гэсэн оффистой л болохгүй бол ажил урагшлахгүй байна гэнэ. Учир нь тус компани 2010 оноос хойш түрээсийн зардалд нийтдээ 6 тэрбум төгрөг төлсөн. Тиймээс өөрийн байртай болох нь чухал асуудал. 13 тэрбум төгрөгөөр Цогтцэций суманд уурхайн оффисын байр барина. Гаалийн хяналтын бүс байгуулахад 4 тэрбум, лаборатори байгуулахад 3.2 тэрбум зэргээр бүгд нийлээд 42 тэрбум төгрөг болж байгаа гэнэ. Эдгээр бүтээн байгуулалтын зардал хэр оновчтой, судалгаа, тооцоотой эсэхэд эдийн засагчид эргэлзэж байна.

 

 

Мөн компьютер, дагалдах хэрэгсэл, тоног төхөөрөмж авахад 4,466,370 төгрөг төсөвлөсөн нь бас шүүмжлэл дагуулсан юм. Засгийн газар нь төсвөө танаж, аль болох зардлаа нэмэгдүүлэхгүй байх үүрэг, чиглэл өгсөн тал төрийн өмч давамгайлсан компани үндсэн бодлогынхоо эсрэг “ажиллагаа” явуулсан нь эндээс харагдана.

 

Өмнө нь компани ашиг орлого муутай байсан тул компьютер, техник төхөөрөмж гэж авах юмгүй болсон юм байх. Ихэнх нь хуучирсан, хэрэглэх боломжгүй болсон тул эдгээрийг шинэчлэх төсвийг ийнхүү баталсан аж. 4.4 тэрбум төгрөгөөр хамгийн сүүл үеийн “хачин” гоё компьютерүүд авах бололтой юм. Тэгээд түүндээ 7.768.944 төгрөгөөр программ хангамжийн шинэчлэлт хийхээр төсөвлөсөн байна. Ийм өндөр өртөгтэй программ хангамжаар “ид шид” бий болгох бололтой. Үнэндээ энэ мэт том тоотой, замбараагүй зарцуулалттай, алдагдалтай бодит биш, хяналтгүй, сахилга батгүй ТУЗ-ийн төсөв нь компанийн ашгийг хийдүүлж цохих тохироо гэж хар төрүүлж байна. Хэт үрэлгэн энэ төсвөөс яг үнэндээ үр дүн багатай зардлыг тэвчээд,  тансаглалаа танавал иргэдэд нэг их наяд төгрөгийн ногдол ашиг тараах боломж байна гэдгийг эдийн засагчид хэлж байна.

 

“Ногдол ашиг тараана” хэмээн компанийн удирдлагууд хэвлэлийн хурал хийх болгондоо мэдэгдэж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ оны нэгдүгээр улиралд багтааж олго гэсэн чиглэл хүртэл өгсөн. Энэ нь ард иргэдийн дунд хүлээлт үүсгээд байна. Гэтэл ногдол ашиг тараах нь компанийн ТУЗ-ийн бүрэн эрхийн асуудал байтал хуулиа мэдэхгүй, ойлгохгүй байгаа учраас гүйцэтгэх захирал нь дураараа мэдэгдэл хийгээд өөрөө хуулиа зөрчөөд байна гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-д хууль бусаар сонгогдсон хүмүүс байгаа тул ТУЗ-аас гаргасан бүх шийдвэр хүчин төгөлдөр бус гэдгийг Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр хуулийн хүрээнд сэтгүүлчдэд тайлбарласан юм.

 

ТУЗ нь хуулийнхаа эсрэг ажилласан, төсөв нь их мөнгөн дунд эргэлдсэн “Эрдэнэс Тавантолгой”-н 2019 оны төсвийг иргэд эргэж харахыг шаардах боллоо. “Эрдэнэс Тавантолгой”-н түүхэнд байгаагүй төсвийг одоогийн удирдлага ТУЗ-дөө оруулсан байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ийм төсөв ТУЗ-д оруулдаг захиралыг, ийм төсөв баталдаг ТУЗ-ийг солиж компанийн төсөьт тодотгол хийх хэрэгтэй.
2019-03-06
Цэнхэр үст бол МАНЬЯК
2019-03-06
qwer:
urelgen tusuv bol darga nariin shahaa yum
2019-03-06