Сангийн яамнаас Засгийн газрын тусгай сангуудад шалгалт хийсэн. Шалгалтын явцад Капитал банк улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон байна.
Хөдөлмөрийн сайд болон Капитал банк хооронд 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 2015/65 5/342 дугаартай гэрээ байгуулж, жижиг зээл олгоход зориулж 7.0 тэрбум төгрөгийг тус банкинд байршуулсан байна. Гэрээний дагуу 2018 оны 3 дугаар сарын 23-нд 7 тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буцаан төвлөрүүлэх ёстой. Гэтэл Капитал банк одоог хүртэл зээлийн эх үүсвэрийг төвлөрүүлээгүй байна.
Капитал банк 7 тэрбум төгрөгийн 3.58 тэрбум буюу 51.1 хувийг зээлээр олгосон байна. Харин үлдэгдлийг тус банк зориулалтын бусаар ашигласан гэж Сангийн яамны шалгалтын хэсэг үзжээ.
Мөн гэрээний дагуу зээлийн эх үүсвэрийг 6 сарын дотор бүрэн гаргаж дуусгах ёстой. Энэ хугацаанаас хойш ашиглаагүй эх үүсвэрт сарын 0.3 хувийн алданги тооцохоор заасан төлөөгүй байна. Тиймээс ХЭДС-гийн ажилтнууд эх үүсвэрийг буцаан татах талаар удаа дараа банкны удирдлагуудад мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн ч үл тоож, 7 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр болон алдангийг төлөхгүй өнөөг хүрчээ.
М.Болд
Уншиж байна |