МҮХАҮТ-ын их хурал болж, удирдлагаа сонголоо. Танхимын ерөнхийлөгчид О.Амартүвшин, Б.Лхагважав, Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан, О.Түмэнгэрэл нар нэр дэвшив. Тэднээс О.Түмэнгэрэл нэрээ татсанаар дөрвөн хүний дунд өрсөлдөөн өрнөв. Санал хураалтаар нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар UFC группийн ерөнхийлөгч О.Амартүвшин МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Тэрбээр МҮХАҮТ-ыг ирэх дөрвөн жилийн хугацаанд удирдана.
М.Болд
Уншиж байна |