Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Ч.Ганхуяг: Би цалингүй ажиллана
2019-02-23

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 28-нд болно. Тус сонгуульд нэр дэвшихээ одоогоор МҮХАҮТ-ийн одоогийн ерөнхийлөгч Б.Лхагважав, CEO клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар мэдэгдээд байна. “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нэр дэвшиж буйгаа зарлаж өнөөдөр /2019.02.22/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-Та МҮХАҮТ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдвол цалингүй ажиллана гэв үү?

 

-Намайг зарим хүмүүс цалин авахгүй ажиллана гэхээр “Яах гээв” гэнэ. Тэнд сүүлийн дөрвөн жил ажил яваагүйн нэг шалтгаан нь мөнгийг хэн удирдах вэ, хэн хэдэн төгрөгийн цалин авах вэ гэдэг жижигхэн “гал тогооны” хэрүүл явагдсан юм. Би үүнээс өөрийгөө хамгаалж байгаа. Ийм зүйлд би цагаа зармааргүй байна. “Ард кредит” IPO, Хөрөнгө оруулагч үндэстэн гээд хийх ажил маш их байна. Тэгэхээр өөрөөсөө гаргаж ирж байгаа, хулгайлаад аваачиж байгаа жаахан цагаа зорилгодоо л зарцуулна. Тэрнээс жижиг зүйл ярьсан хэрүүлд би оролцмооргүй байна. Надад тэр хэрүүл хэрэггүй. Үнэхээр өгөх зарчим байгаа бол би түүнийг нь аваад сэтгүүлчдийн боловсролын санд нь хийнэ. Тэгээд сэтгүүлчдийн хүрээлэн ажиллуулна. Тэр илүү хэрэгтэй байна.

 

-Танхимын үйл ажиллагааг ямар зарчмаар удирдах юм?

 

-Хананд хадаас зоох гэхээр миний бяр хүрэхгүй байсан. Би хүмүүст мөнгө төлөөд гэр бариулж байгаад жагсаж чадахгүй. Хэн ч хийхгүй байгаа юм бол би хийе. Судалгааны хүрээлэнг нь ажиллуулъя. Энэ засагт шийдвэр, хууль гаргахад нь үндэслэлтэй, олон нийтийн, эрдэмтэн шинжээчдийн, бизнесийн нөхдүүдийн дуу хоолойг хүргүүлж амьдралд ойрхон хуулийг гаргадаг болъё. Амьд холбоос нь болъё. Болохгүй байгаа нөхдүүдийг очиж “лантууддаг” болъё.

 

Өнөөдөр хэтэрхий хаалттай байгаад байна. Жижигхэн эрх мэдлүүд хоорондоо тэмцэлдээд байгаа тул хаалттай байхаас өөр аргагүйд хүрсэн. Үүнийг нэгтгэж байж хүч болгохгүй бол бизнес эрхлэгчид өнөөдөр дэндүү тархай бутархай байна. Улстөрчдөд яг  энэ байдлыг нь хадгалаад үлдвэл ашигтай байдалд орчихоод байна. Дэмбэрэл даргатай энэ байгууллагын түүх, хөгжил замнал салшгүй холбоотой. Одоо танхим үзэсгэлэн худалдаагаа зохион байгуулж чадахаа байчихсан. Ногоон хөгжлийн сан нь бас буруу замаар орсон. Энэ мэт болохгүй байгаа зүйлүүд нь хувь хүний ашиг сонирхлын зөрчил хэтэрхий их орсноос үүдэлтэй. Цалин, шагнал урамшуулалдаа шуналтдаг энэ байдлыг л бид таслан зогсоохгүй бол байгууллагаа нураагаад байна.

 

-Таныг нэр дэвшүүлэхгүйн тулд дүрмээ өөрчилсөн тухай бичсэн байсан?

 

-Өмнө нь удирдах зөвлөлд гурван жил ажиллаж байсан хүнийг л нэр дэвшүүлж даргаар сонгоно гэж дүрмээ өөрчилсөн. Учир нь бии нэр дэвшиж байгаа болохоор. Ийм өчүүхэн булхай оруулж дүрмийн өөрчлөлтийг нийт гишүүдийн хурлаасаа баталж хүчин төгөлдөр болно гэсэн заалтыг зөрчиж байна.

 

-МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгууль энэ удаад их л сүр дуулиантай болж байх шиг. Өмнө нь нам гүмхэн явагддаг байсан санагдана.

 

-Бас л би нэр дэвшиж байгаа болохоор. Түрүүчийн сонгуулиар Дэмбэрэл дарга ажлаа өгөхөөр болоод Лхагважав Амартүвшин хоёр өрсөлдсөн. Энэ сонгууль чи намайг тэгчих, тэгвэл би чамайг ингэнэ гэсэн Монголд тогтчихсон хэвшвэл байдлаар явагдсан. Энэ сонгууль өглөөний 05.00 цагт дууссан. Хүмүүс захиалгатайгаар очих хурлыг үймүүлэх, хашхирах үйлдлийг хийсэн гэсэн. Би тоодоггүй байсан. Энэ удаад тэр байгууллагад булхайтай зүйл оруулахгүйн тул би оролцож байгаа юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Зальтай нохой шүү.Үнэхээр ашиг сонирхол байна даа. Нөгөө хоцордог их тоглосондоо.
2019-02-27
ИНДОНЕЗ ЗАРЦТАЙ:
ГАНХУЯГ ТА ИНДОНЕЗ ЗАРЦТАЙ ГЭЛҮҮ..ИНДОНЕЗ ФИЛИПИН ЗАРЦТАЙ ЭРХМҮҮД ЗѲНДѲѲ..ИИМ БАЙЖ ҮХСНИИ ЧИНЬ ЮУ ДОНГОСНО ВЭ
2019-02-27
Ха ха ха:
Энэ залуу нэг л.нүдэнд хүйтэн. Шал худлаа дүр эсгээд байх шиг харагддаг. Би.танихгүй хирнээ яагаад ингээд байгаагаамэдэхгүй
2019-02-26
Зочин:
Энэ Ганхуяг хөгийн худалч амьтан, ард түмнийг санхүүгийн мэдлэг сул байгаа дээр нь хуурч заллихийг л урьдал болгодог.
2019-02-25
Уншигч:
Цалингийн хэмжээний мөнгө сар тутам төлөөд ажиллая гэх хүн гарах л байх энэ янзаар бол. Гол нь үүндээ биш шүү дээ, ямар бодлогоор юуг хэрэгжүүлээд ямар үр дүнд хүрэх гээд байгаа нь чухал баймаар.
2019-02-25
irgen:
Ene nuhur odoo Tanhimig samrah l dutaj gene dee zugeer l bohir savaraa tat gej heleh baina
2019-02-25
зочин:
Зүйтэй. Авгай хүүхэн сорчлохоос өөрийг мэдэхгүй Амартүвшин бацаанаас хавьгүй дээр хүн байна.Оролдож мэдэх юм.
2019-02-25
Зочин:
Жаргалсайхан нь дээр байх.
2019-02-24
LIKE:
Ganhuyag zahiral sain meneger shuu gehdee jagaa ni ene ajild iluu deer bhaa
2019-02-24
Ёстой худал гар . Сайн шоу менежер
2019-02-24
buu ajiluul:
Alban tushaal durlsaniig bi ajiluul ....
2019-02-24
Энэ чинь зах зээлийн нийгэм.Битгий тэнэгтээд бай.Сүүлд нь асуудал үүсвэл би цалин авч байгаагүй гээд хариуцлагаас зугтах нөхөр байна л даа.
2019-02-24
Хүн тухайн албан тушаалд томилогдсон цагаас л хариуцлага хүлээх этгээд болдог. Энэ хүн бусаддаа үлгэр дууриал болж ажиллаж улс орноо өөд нь татах чадвартай гэж боддог. Атаархсан. Шинэчлэлд дургүй нөхдүүд хар PR их хийх юм дааа
2019-02-24
Хүн тухайн албан тушаалд томилогдсон цагаас л хариуцлага хүлээх этгээд болдог. Энэ хүн бусаддаа үлгэр дууриал болж ажиллаж улс орноо өөд нь татах чадвартай гэж боддог. Атаархсан. Шинэчлэлд дургүй нөхдүүд хар PR их хийх юм дааа
2019-02-24
Хүн тухайн албан тушаалд томилогдсон цагаас л хариуцлага хүлээх этгээд болдог. Энэ хүн бусаддаа үлгэр дууриал болж ажиллаж улс орноо өөд нь татах чадвартай гэж боддог. Атаархсан. Шинэчлэлд дургүй нөхдүүд хар PR их хийх юм дааа
2019-02-24
Zochin:
Unegui ajillana gedeg ogt khariuzlaga uurekhgui gesen ug .
2019-02-24
uul ni shiltei nogoo damladag nuhruus deer baij magadgui.
2019-02-24
unegui yum hulganii havhand l bdag
2019-02-23
Нэр дэвшигчдээс Лхагважавыг нь дэмжиж байна
2019-02-23
иргэн:
Энэ нѳхѳр хэний шалдага нѳхѳр вэ.Энэ тэнд мѳнгѳний үнэр үнэртхээр тийшээ зүтгэж байдаг.Одоогийн монголчуудын амьдралыг мэдэдгүй нѳхѳр биздээ.Энэ нѳхрийн монголчуудад тус дэмтэй ажил хийнэ гэж юу байсан юм.Ямарч бие даасан ажил хийж үзээгүй этгээд цалингүй ажиллана гэж юу солиороод байгаа амьтан вэ.Цалингий нь хэдэн мянга дахин нугалах мѳнгѳ үнэртчихжээ.Жаргалсайхан нь дээр байхдаа.
2019-02-23
zochin:
ЭНЭ ЛАЛАР БАС ЮУ ГЭЭД БАЙНАА. ЧИ ЧАДАХГҮЙ. ЧИ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ӨМӨӨРЧ ДУУГАРЧ ЧАДАХГҮЙ. ЧИ МАН-ЫН ҮЛДЭГДЭЛ ШАВХРУУ.БАС ГАНХНЫ ГЭР БҮЛЭЭСЭЭ УРВАГЧ.ЧИ ЧАДАХГҮЙ.
2019-02-23
Gunkhuyag mundag zaluu!!! Naad bolohgui bgaa musun uuliin haga tsohiorooroi.... Amjilt... Zamiin nohod huchj l baig... Yvndaa yas mahand n medruulnee
2019-02-23
salaaaaabch:
Salaabch medhuu
2019-02-23
БАС НЭГ ЭЛБЭГДОРЖ ТАЛХААА ТАЛХААА ТАЛХ ШОУ ГАР ПЯЗДА ЕГЕР ПЯЗДА МИНЬ ДЕПУТАТ БОЛЖ БАНКАА ЗУЗААТГАХ САНААТАЙ УЛААН ХУЛХИ ГАР
2019-02-23
Зочин:
Debil uls toriin huur bolson gedgee medehgui l shaaz bn daa
2019-02-23
Яахаас ч буцахгуй байрын нохор , харц марц - торх байдлыг нь хар ! Зовхон оороо ... Бусдын эрх ашигийг ( зов эрх шаиг шуу !) болон нийтийн толоо санаа зовох хун огт биш л харагдаад байна даа .. ?! Урьд нь ч оорт нь ашиггуй л санагдвал хэд хэдэн байгууллагыг орхисон байж мэднэ ... Ер нь л хиймэл ....
2019-02-23
Zochin:
Ug ni zuv shuu iim mergejliin chadvarlag hun l songogdoosoi, haa hamaagui Hudaldaanii bus humuus yu hiine gedeg yum bol
2019-02-23
Форум:
Мөнгө яасан бэ? Эдийн засгийн форум гээд хувийн компанидаа мөнгө авсан байдаг чинь яаж байгаа юм бэ?
2019-02-23
Талх цаашаа
2019-02-23
Биткойн луйварчин:
Худлаа шоу гар шүү.
2019-02-23
Talh ganhuyag bankta hun tsalingiin 1-2 say togrogoor dutlaa yu hahaah zugeer ooriin huviin ashig sonirhol baigaa gedegiig zahiin batsaan oilgoh bailguidee talh odooo dundaj ni 1300-1500 bga shuu talhaaaa
2019-02-23
Zochin:
Талхны үнээ судла!Дараа нь...
2019-02-23
Zochn:
Уул нь чадварлаг, сайн ярьдаг олон хүнийг хошгируулдаг, зорилго нь тодорхой Ар Санхүүгийн нэгдэл болон бизнесийн зорилгоор явж байгаа. Урьд олон хүмүүсийг уриалж биткойн, крипто ярьж оруулаад өөрөө сугарч үлдсэн. Харамсалтай нь олон хүн хохирсон.
2019-02-23
ДалайДалай:
ДАЛАЙ ДАЯН ДАРХАН ХУДАЛЧ ТАЛХ МИНЬ БОЛЬЖ ҮЗ.
2019-02-23