Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Лондонгийн хөрөнгийн биржийн удирдлага цан цохиж, арилжааг нээлээ
2019-02-22

Лондонгийн хөрөнгийн биржийн Гүйцэтгэх Захирал Ноён Нихил Рати, Лондонгийн хөрөнгийн бирж группийн Европын бүсийн Анхдагч зах зээлийн үйл ажиллагаа хариуцсан захирал Хатагтай Аюуна Нечаева, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ноён Филипп Малоне нар өнөөдөр Монголын хөрөнгийн биржид зочилж, 5916 удаагийн арилжааг нээж цан цохилоо. 

 

 

Тус уулзалтын үеэр МХБ болон ЛХБ-ийн хамтын ажиллагаа сүүлийн 8 жилийн хугацаанд үр дүнтэй хэрэгжиж, томоохон ахиц дэвшлүүд гарсныг дурдаад, цаашид Лондонгийн болон Монголын хөрөнгийн зах зээлд давхар бүртгэл хийх замаар шинэ бүтээгдэхүүнүүд бий болгох, зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулах, Монголын хөрөнгийн зах зээлийг Лондон дахь хөрөнгө оруулагчдад сурталчлах, дотоодын мэргэжлийн боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх зэрэг олон чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах сонирхолтой байгаагаа хоёр талаас илэрхийллээ. 

 

Монголын хөрөнгийн бирж нь Лондонгийн хөрөнгийн биржтэй 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Ажлын мастер гэрээ байгуулж, хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд тус гэрээний хүрээнд хөрөнгийн зах зээлийн хууль эрх зүйн орчныг сайжруулах, шинэ техник, технологи суурилуулах, МХБ-ийн зохистой бүтэц, засаглалыг бий болгох, дотоодын мэргэжилтнүүдийг чадавхижуулах гэсэн үндсэн зорилтуудын хүрээнд шат дараалсан үйл ажиллагаануудыг амжилттай хэрэгжүүлж, дорвитой үр дүнд хүрсэн билээ. 

 

Тухайлбал, хууль эрх зүйн орчны шинэчлэлийн ажлын хүрээнд МХБ нь ЛХБ-тэй хамтран "Үнэт цаасны зах зээлийн тухай хууль", "Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль"-ийг шинэчлэн боловсруулах ажилд идэвхтэй оролцсон нь олон улсын практикт хэрэглэгддэг кастодианы үйл ажиллагаа, үнэт цаасны давхар бүртгэл, номинал дансны бүтэц, төлбөр тооцооны Т+3 систем, хадгаламжийн бичиг зэрэг дотоодын хөрөнгийн зах зээлд дутагдаад байсан ойлголт, зохицуулалтуудыг шинээр бий болгосон билээ. Түүнчлэн, МХБ-ийн үйл ажиллагаатай холбоотой 10 гаруй дүрэм, журмыг шинэчлэх ажлыг хэрэгжүүлснээр манай дотоодын хөрөнгийн зах зээлийн зохицуулалтууд олон улсын жишигт нийцсэн болно.

 

Зах зээлд шинэ техник технологи нэвтрүүлэх зорилгоор дэлхийн 20 гаруй улсын 30 орчим хөрөнгийн бирж, санхүүгийн байгууллагуудад ашиглагддаг "Миллениум Ай Ти" цогц системийг нэвтрүүлсэн нь үнэт цаасны арилжаа технологийн хамгийн өндөр түвшний аюулгүй байдлыг хангах, хөрөнгө оруулагчдад ханшийн бодит цагийн мэдээлэл хүргэх, зохицуулах байгууллагын зүгээс арилжаанд бодит цагийн хяналт тавих, үнэт цаасны компаниуд төдийгүй хөрөнгө оруулагчид зайнаас онлайнаар арилжаанд оролцох, ахисан түвшний функц, захиалгын төрлүүд, дуудлага арилжааны горим, багцын арилжаа зэргийг ашиглах боломжийг бий болгосноор үнэт цаасны арилжааг шинэ түвшинд гаргаж хөгжүүлсэн билээ. 

 

Түүнчлэн, Лондонгийн хөрөнгийн биржийн Академийн сургалтанд дотоодын зах зээлийн 120 гаруй мэргэжилтнийг хамруулсны зэрэгцээ тус биржийн зөвлөх мэргэжилтнүүд МХБ-д томилогдон ажиллахдаа дотоодын зах зээлд ажиллаж буй мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулсан нь өнөөг хүртэл өгөөжөө өгч байна. 

 

Цаашид, зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, дотоодын зах зээлийг олон улсын хөрөнгө оруулагчдад сурталчлах, өмч хувьчлалыг хэрэгжүүлэх, дотоодын компаниудад хөрөнгө босгоход туслалцаа үзүүлэх, зах зээлийн чадавхийг бэхжүүлэхэд Лондонгийн хөрөнгийн биржийн байр суурь, оролцоо чухал болохыг талууд онцлон тэмдэглэв. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Shuud.mn
Сонин хачин