Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн “Ард Кредит” ББСБ нийт хувьцааны 25 хувийг буюу 70 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож, өнөөдрөөс /2019.02.18/ хувьцааны захиалга авч эхэллээ.
“Ард кредит” ББСБ-ын андеррайтераар “Ард Капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд үнэт цаасны захиалгыг 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн хүртэл авна.
Хувьцааны захиалгын үнэ 70-85 төгрөг юм байна.
Тус компани нь хувьцаагаа захиалгын бүртгэлийн болон тогтмол үнийн гэсэн 2 аргаар санал болгож байгаа бөгөөд татан төвлөрүүлэх 4.9-5.425 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтэд зарцуулахаар төлөвлөжээ.
Өмнө нь “Түмэн шувуут” ХК нийт хувьцааныхаа 25 хувь буюу 5,000,000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 200 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаалж, нийт 10 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн билээ. Тэгвэл 2019 оны Монголын хөрөнгийн зах зээлийн хоёр дахь IPO Ард Кредит ББСБ болж байна.
"Ард кредит ББСБ" ХК-ийн үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНДЭЭС үзэх боломжтой.
Г.Сүрэн
Уншиж байна |