Сүүлийн үед Монголд финтек буюу технологи дээр суурилсан банкны үйлчилгээ хурдацтай хөгжиж байна. Манай Улсад финтекээр “том” амжилт олсон нь одоогоор “Лэнд.мн” ББСБ байна.
Гар утасны аппликейшн ашиглан барьцаагүй зээл авах боломжтой “Лэнд.мн”-ыг ашиглан 93 мянган иргэн давхардсан тоогоор 835 мянга гаруй удаа зээл авчээ. Тэгвэл финтек зах зээл дээрх хамгийн “отгон” оролдлогыг “Ард кредит” ББСБ-аас маш амжилттай эхлүүлж “Ard Digital banking” аппликейшнийг гар утсандаа суулгаад мөн л таван минутад хоёр хүртэлх сая төгрөгийн барьцаагүй зээл авах боломжийг сарын өмнөөс олгож эхэлсэн. Нэгхэн сарын маш амжилттай ажиллаж 30 гаруй мянган харилцагчтай болжээ.
Ингэж ББСБ-ууд бичил зээлийг орчин үеийн дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаан ашиглан олгож эхэлснээр зээлийн хүү, шимтгэл буурах учиртай. Нийгэмд түгсэн “ББСБ-ууд мөнгө хүүлдэг” гэх ойлголтыг халж, зээлийн хүүг банкны хэмжээнд аваачих ч боломжтой. Учир нь хүүг бууруулах нэг арга нь зардлаа багасгах. Хиймэл оюун ухаан 20 секундын дотор хэрэглэгчийн тухай өргөн дата мэдээллийг цуглуулж, зээлжих эрхийг тооцоолчихдог. Өөрөөр хэлбэл хиймэл оюун ухаан хүний өмнөөс ажиллаж байна. Ингэснээр банкинд бичиг баримттайгаа очих цаг зав, зардлыг хэмнэж буй тул зээлийн хүү, шимтгэлийг бууруулах боломж нь бүрэн бий.
2017 онд хийсэн судалгаагаар банкны заалаар үзүүлж байгаа үйлчилгээний жилийн өртөг финтекээр дамжуулан эцсийн хэрэглэгчдээ үзүүлж буй яг ижилхэн үйлчилгээний өртгийг харьцуулаад үзэхэд 10.2 дахин хямд хүрсэн байгаа юм.
"АРД АПП"-ЫН 15 БОЛОМЖ:
Харилцлагч өөрөө өөрийгөө бүртгэх: Салбар дээр ирэхгүйгээр хиймэл оюун ухааны тусламжтайгаар гар утсаараа харилцагч болох боломж
Алхам 1 - Та App store эсвэл Play store-оос Ard-гэж хайн Ард апп-ыг татаж суулгана уу
Алхам 2 - “БҮРТГҮҮЛЭХ” товч дээр даран өөрийн иргэний үнэмлэхийн зураг болон иргэний үнэмлэхтэй селфи зургийг гар утасны дугаарын хамт оруулна уу
Алхам 3 - Бүртгэл амжилттай хийгдсэн тохиолдолд танд ТАН код очих ба ТАН кодыг оруулснаар нэвтрэх 4 оронтой ПИН код автоматаар илгээгдэнэ
Ард Апп-д нэвтрэхдээ системээс хүргүүлсэн нэг удаагийн автомат пин кодыг өөрийн 4 оронтой ПИН кодоор ЗААВАЛ өөрчилж бүртгэлээ баталгаажуулна уу.
"Ард апп"-д бүртгүүлэх заавартай ЭНД дарж танилцах боломжтой.
Зээлийн үйлчилгээ: Хаанаас ч, хэзээ ч гар утсаараа дамжуулан хоёр хүртэлх сая төгрөгийн барьцаагүй зээлийг гурван минутанд авах боломж
Алхам 1 - Үндсэн цэсээс “ЗЭЭЛ” хэсгийг сонгоно. Зээл цэсээс “НЭМЭХ” товч дээр дарж зээлийн хэлбэрээ сонгон зээлийн хүсэлтээ илгээнэ
Алхам 2 – AI систем таны мэдээлэл дээр тулгуурлан 5 минутын дотор багтаан зээлийн хариу илгээх ба зөвшөөрсөн тохиолдол зээлээ баталгаажуулна уу
Алхам 3 - Зээл зөвшөөрөгдсөн тохиолдолд Сэнтрал Таур болон Шангрила Салбар, мөн өөрт хамгийн ойр Монгол шуудангийн салбарууд дээр өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ ирж гэрээ байгуулж баталгаажуулна уу
Алхам 4 – “БУСАД” цэсээс “БАЙРШИЛ” хэсэгт орж та өөрт ойрхон Монгол шуудангийн салбарын байршлыг авах боломжтой.
Хувьцаа: Дэлхийн хаанаас ч үнэт цаасны дансаа онлайнаар удирдаж, арилжаанд оролцох боломж
Хадгаламж: Өндөр өгөөж бүхий хадгаламжийн дансаа банкинд очилгүйгээр нээх боломж
Крипто: Монголын анхны цахим арилжааны бирж болох Trade.mn дээрх крипто валютын дансаа удирдах боломж
Ардкойн: "Ард"-ын охин компани болон хараат компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг авсан тохиолдолд урамшуулал оноо олгох боломж
Ардшоп: Бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг хамгийн хялбараар захиалан хүргүүлж авах боломж
Төлбөр төлөх: Байр, цахилгаан, интернет, утас гэх мэт хэрэглээний төлбөрөө төлөх боломж, гүйлгээ бүрт НӨАТ-ын баримт авах боломж
Шилжүүлэг: Данс хооронд, гар утасны дугаараар, фэйсбүүк мессенжэрээр, банк дотор болон банк хооронд шилжүүлэг хийх боломж
Карт нэгж, худалдан авалт: Үүрэн телефоны аль ч операторын утсыг нэгжээр цэнэглэх боломж
QPAY үйлчилгээ: QR код ашиглан төлбөр төлөх, нэхэмжлэл үүсгэх болон дансандаа орлого хүлээн авах QR код үүсгэх боломж
Бэлэн мөнгө авах: Өөрийн утасны дугаар, ТАН кодоор ХХБ болон Капитррон банкны АТМ ашиглан бэлэн мөнгө авах боломж
Ард Активын гишүүд хувь нийлүүлсэн хөрөнгө, хадгаламж, зээлийнхээ хуулгыг шалгах, төлөлт хийх боломж
Ард Лайфын харилцагчид тэтгэврийн хуримтлалаа шалгах, хуримтлал үүсгэх боломж
Ардын хувьцаа эзэмшигчид утсаараа хамгийн бага хүүтэй овердрафт зээл авах боломжийг олон нийтэд олгож байна.
Банк бас дэлгүүр ч гар утсанд "багтав"
Хиймэл оюун ухаан буюу AI таны хэн болох, хэр хэмжээний төлбөрийн чадвартай гэдгийг автоматаар тогтоож, зээл олгох эсэхийг тооцоолно. Дэлхийн мэргэжилтэн судлаачид их өгөгдөл /Big data/, хиймэл оюун ухаан /AI/-ыг чухалчилж бизнесийн өргөн хэрэглээнд нэвтрүүлсээр байна. Infoworld сайтын шинжээчдийн мэдээлснээр энэ онд програм хангамжийн зах зээлийн 5 том акулууд (Amazon, Apple, Google, Microsoft, Facebook) ээлж дараагаараа хиймэл оюун ухааны /AI/ бүх стартапуудыг худалдаж авсан байна.
Монгол залуучууд ч дэлхийгээс хоцорсонгүй. Хиймэл оюун ухаан ашиглан ухаалаг утсаа улам ухаалгаар ашиглах боломжийг эрэлхийлж ганцхан товч дараад л минутын дараа мөнгөтэй болох аргыг эрэлхийлсээр байна. “Ард санхүүгийн Нэгдэл”-ээс хурууны хээгээр нэвтрэн, QR код уншуулан төлбөр тооцоогоо хийх, цахимаар барьцаагүй зээл авах зэрэг санхүүгийн бүх үйлчилгээнээс гадна онлайн дэлгүүр багтаасан “Ард” аппликейшныг “ГрэйпСити Монгол” болон Мост Финтек компанитай хамтран хэрэглээнд нэвтрүүлээд байна. Өнгөрсөн онд “Ард Кредит” ББСБ нь “Ард” аппликейшний эхний хувилбарыг танилцуулж байсан бол шинэчилсэн хувилбараа илүү олон үйлдэлтэй, бүгдийг багтаасан, ашиглахад хялбар финтек апп болгон гаргаад байгаа юм.
Энэхүү аппаар Ард Кредитээс зээл авах, Ард Лайф болон Ард Актив дээр хуримтлал үүсгэх, бүх төрлийн шилжүүлэг, төлбөр хийх зэрэг санхүүгийн үйлчилгээ авахаас гадна харилцагч салбар дээр биеэр ирэлгүйгээр иргэний үнэмлэхнийхээ зургийг авч, хиймэл оюун ухааны тусламжтайгаар онлайнаар баталгаажуулж, данс нээлгэх, онлайн зээлийг хамгийн бага хүү, шимтгэлтэйгээр хэдхэн хормын дотор авах боломжтой.
“Ард” аппликейшний онцлог нь зөвхөн барьцаагүй мөнгө зээлэхээс гадна “Ард Шоп” цахим дэлгүүр рүү нэвтэрч, бараа бүтээгдэхүүн худалдан авах, төлбөрөө хялбараар шилжүүлэх боломжийг бий болгосон нь зөвхөн Монголд гэлтгүй олон улсад ч онцлох бүтээгдэхүүн болсон гэдгийг эдийн засагчид хэлж байна.
Ард Аппын хэрэглэгч болж, үйлчилгээ авах бүрт Ардын лоялти оноо өгөхөөс гадна өөрийн найз нөхдийг урин оролцуулбал мөн урамшуулал олгох аж. Ард апп нь Андройд болон iOS (iPhone) үйлдлийн системтэй төхөөрөмжүүд дээр татаж авах боломжтой юм байна.
Цаашид Төрийн мэдээлэл солилцооны "Хур" системд холбогдон зээлийн хэмжээг нэмэгдүүлж 10 сая хүртэлх барьцаагүй зээлийг олгож эхлэхээр "Ард кредит" ББСБ-ын залуус зорьж буй гэнэ. Мөн дэлхийн улс орнуудад шуудангаар мөнгө гуйвуулдаг бол манай улсад энэ төрлийн үйлчилгээ хараахан эхлээгүй тул Үүнийг "Ард"-ын залуус олж харж БНСУ-тай гэрээ байгуулж "Монгол шуудан" ХХК-тай хамтран ажиллаж шуудан, илгээмжээр мөнгөн гуйвуулга хийх ажлыг тун удахгүй эхлүүлэх гэж буй юм байна.
Финтек хөгжвөл зээлийн хүү буурах боломжтой
Монголчууд банкны картаар АТМ-ээс бэлэн мөнгө авдаг болж эхлэхдээ технологийн дэвшлийг гайхан шагширч байв. Тэгвэл одоо ухаалаг утсаараа л барьцаагүй мөнгө зээлдэг болсонд бас л гайхаж буй. Дэлхийн хэмжээнд сэтгэж чадаж буй Монгол залуус манайд байгаа нь өөрөө гайхам, сайхан хэрэг.
Хэрэв манайд финтек энэ мэтчилсэн цаашид маш амжилттай нэвтэрвэл зээлийн хүү хүссэн, хүсээгүй навс буурна. Энэ технологийн ачаар 2019-2021 онд зээлийн хүү эрс буурна гэж эдийн засагчид харж байна.
Г.Сүрэн