Хавар байр худалдан авах тохиромжтойг батлах гурван шалтгааныг харъя.
Эрэлт буурч үнэ хөөрөгдөхөө больдог энэ үед орон сууцаа солих нь хамгийн тохиромжтой гэж үл хөдлөх хөрөнгийн экспертүүд зөвлөдөг. Учир нь урин дулаан зун цаг, намар өвлийн цагт байр, сууцны үнэ илүүтэй өсдөг бөгөөд энэ цагт байр сууц хайж явах нь монголчууд бидний амьдралын хэмнэлд нийцдэггүй. Жишээлбэл зун, намрын улиралд амралт, аялал зугаалгын цаг эхэлдэг. Энэ үеэр орон сууцаа солих хүсэлтэй хүн төдийлөн байдаггүй болов уу. Харин хахир хүйтэн өвлийн улиралд хүмүүс байр сууц хайж явахаас илүү дулаан байшиндаа хоргодох нь элбэг байдаг. Иймээс урин хаврын улиралд чанартай, найдвартай, үнэ цэн нь улам өсөх орон сууц сонгох нь хамгийн зохимжтой үе юм шүү.
Орон сууц худалдан авахаар зэхэж буй хүн бүрийн хамгийн түрүүнд сонирхдог зүйл бол тэсгим хүйтэнд тухайн сууцны халаалт дулаан хэр байх мөн сангийн асуудал байдаг. Барилгын чанар, дулаан хангамж, сангийн найдвартай байдлыг хянах нь зуны халаалт зогссон, намрын дулаан ирээгүй байгаа үед хүндрэлтэй. Орчин үед зөвхөн халаалтаас шалтгаалах бус цонх, хана, хаалганаасаа дулаан алддаг байрууд элбэг болсон. Тиймээс хаврын улиралд халаалт зогсохоос урьтаж мөн сэрүүн өдрүүд их байдаг тул байр тань хэр дулаахныг мэдэх боломжтой.
Урин дулаан хаврын сард амьд байгалийн амьдрал сэргэж, амьтад ичээнээсээ гардаг. Хөлдсөн бүхэн гэсэж, мод, цэцэгс нахиагаа дэлгэдэг тул хаврын улирлыг дэвжиж дээшлэх, өсөж ургахын бэлгэдэл гэлцдэг. Ургамал ногоо соёолж, үр тариа үржиж, мал амьтан төллөдөг учир хаврын сард ажил үйлс бүтэх нигууртай гэж үздэг байна. Иймээс энэ үед өрх гэрийнхээ орчныг солих нь танд олон давуу талыг олгох нь ээ.
Уншиж байна |