Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл
“Монкорд” ХЗХ-ны зөрчлийг хуулийн байгууллагад шилжүүлэхийг даалгалаа
2019-02-02

“Монкорд” ХЗХ-нд хийсэн удаа дараагийн газар дээрх хяналт шалгалтын дүгнэлтэд үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны дарга тушаал гаргалаа.

 

Уг тушаалаар, “Монкорд” ХЗХ-ны үйл ажиллагаанд үүсээд байгаа нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг судалж шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Хорооны дэд дарга Д.Баярсайханд тус хоршоонд хийсэн газар дээрх хяналт шалгалтын явцад илэрч байгаа зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх, шаардлагатай тохиолдолд тус хоршооны үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн түр зогсоох зэрэг хуульд заасан холбогдох арга хэмжээ авахыг даалгалаа. Мөн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж ажиллахыг чиглэл болгов.

 

Тушаалын дагуу “Монкорд” ХЗХ-ны талаар холбогдох арга хэмжээг дээрх Ажлын хэсэг зохион байгуулах бөгөөд тус хоршооны гишүүдээс гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авах, бүртгэх, хянан хэлэлцэх, тэдэнтэй уулзаж санал хүсэлтийг сонсох зэргээр шуурхай ажиллах юм.

 

Түүнчлэн тушаалаар, “Монкорд” ХЗХ-ны Тэргүүлэгчдийн зөвлөл болон Хяналтын зөвлөлд Бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах, үйл ажиллагааны сэргээн босгох төлөвлөгөөг боловсруулж ажиллахыг үүрэг болгов. Бүх гишүүдийн хурлыг хуралдуулахдаа хоршооны гишүүдийн ирцийг сайтар хангах, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биечлэн оролцох боломжгүй гишүүдийн оролцоог хангаж, төлөөллийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхийг тусгайлан даалгалаа. Мөн, Бүх гишүүдийн хуралд хоршооны ардчилсан удирдлага, хамтын хяналттай, ил тод нээлттэй байх зарчмыг хэрэгжүүлсэн байдлын талаар нийт гишүүддээ мэдээлэхийг үүрэг болгосон байна.

 

 

Эх сурвалж: СЗХ

Shuud.mn
Сонин хачин
дариа:
хурдан шийдэж өгөөсэй
2019-02-20
Mongol:
Hural hezee boloh yum bol hurdan asuudlaa shidej uguusei
2019-02-12
mgl:
Аль эрт эхэлсэн асуудал их удаасандаа
2019-02-04
Цэндсүрэн:
Хохирогчдын асуудлыг түргэн шуурхай шийдэж өгөхийг хүсэж байна. Санхүүгийн зохицуулах хороо энэ талд анхаарч ажиллаж байгаад талархаж байна. Хохирогчид сэтгэл санааны хувьд тун хэцүү байгааг та бүхэн ойлгож байгаа гэдэгт итгэж байна.
2019-02-02