Уул уурхайн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Д.Дондов, М.Дамдинсүрэн нарыг өнөөдөр уул уурхайн салбарын дээд шагнал болох “Уул уурхайн алдарын од” одонгоор шагналаа. УУХҮЯ, “Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл” ТББ-аас олгодог энэхүү салбарын нэр хүндтэй шагналыг энэ удаа Маркшейдерийн холбооны хүндэт ерөнхийлөгч Доржийн Дондов, Монголын ашигт малтмал, баяжуулагчдын холбооны хүндэт ерөнхийлөгч Мятавын Дамдинсүрэн нар хүртсэн юм.
“Уул уурхайн алдарын од” одонг УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав гардуулан өглөө.
Д.Дондов нь Багануурын уурхайг байгуулахад гар бие оролцсон бол М.Дамдинсүрэн нь Монгол Улсад уул уурхайн баяжуулах салбарыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан, уул уурхайн салбарт 50 гаруй жил ажилласан туршлагатай боловсон хүчнүүд юм.
Мөн өнөөдөр “Mining journal” сэтгүүлийн сэтгүүлч Г.Идэрхангайг уул уурхайн салбарын чиглэлээр 10 орчим жил тасралтгүй сэтгүүл зүйн бүтээл туурвисан хөдөлмөрийг нь үнэлж, “Тэргүүний уурхайчин” тэмдгээр шагналаа.
Уншиж байна |