Нэмэгдсэн өртгийн албан татварын 2018 оны буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд орж эхэллээ. Өчигдөр оройноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн бөгөөд харилцагч цөөтэй банкуудынх шууд орох бол иргэдийн олонхи нь үйлчлүүлдэг томоохон банкуудын гүйлгээ өнгөрсөн шөнөдөө хийгдэж, өнөөдөр гэхэд иргэдийн дансанд бүрэн орж дуусна.
Еbarimt.mn-д өнгөрсөн жил бүртгүүлсэн 808 мянган иргэн нийт 121 тэрбум төгрөгийг буцаан олголт авна.
М.Болд
Уншиж байна |