Төрийн банк нь Монгол Улсын бүх хотын суурин газарт байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан 2.8 сая харилцагчиддаа банкны цогц үйлчилгээг хүргэн ажиллахын зэрэгцээ төрөөс иргэдэд олгодог 72 төрлийн халамжийн үйлчилгээг дамжуулан олгодог.
2019 оны нэг дүгээр сарын нийгмийн халамжийн санхүүжилт Төрийн банканд оройтож орж ирсэн, мөн бусад банк халамжийн мөнгө олгохоос татгалзаж байгаа тул нийгмийн халамжийн санхүүжилтийг иргэдэд хүргэх үйлчилгээг Төрийн банк давхардсан тоогоор 360 мянган иргэнд олгохоор болсон нь Улаанбаатар хотын зарим салбар нэгжийн ачаалал нэмэгдэж, дараалал үүсгэж байна.
Тиймээс Төрийн банкнаас зохицуулалт хийн нийслэлд оршин суух харъяалалтай иргэд энэ долоо хоног дуустал Төрийн банкны Улаанбаатар хотын аль ч салбар нэгжээс халамжийн мөнгө авах боломжтой болголоо. Мөн салбар, нэгжийн хаяг байршлыг мэдээллийг https://www.statebank.mn/w/mn/contactus/salbar гэсэн линкээс авч, дараалал багатай салбараар үйлчлүүлнэ үү.
Мөн зарим дүүрэгт халамжийн санхүүжилт орж ирээгүй байгаа тул Төрийн банкны http://www.statebank.mnцахим хуудас болон http://www.facebook.com/StatebankMN/ фэйсбүүк хуудаст санхүүжилт орсон тухай мэдээлэл орсны дараа өөрт ойрхон Төрийн банкинд очиж халамжийн мөнгөө авна уу.
Одоогоор дараах санхүүжилт орсон халамжийг олгож байна. Үүнд:
Дүүрэг\Халамж |
Үндсэн |
Жирэмсэн эх |
Цалинтай ээж |
Алдарт эхийн Одон |
Ахмад дайчин |
Насны хишиг |
Хан-Уул |
Олгож байна |
Олгож байна |
Олгож байна |
Олгож байна |
Олгож байна |
Олгож байна |
Сонгинохайрхан |
Олгоогүй |
Олгоогүй |
Олгож байна |
Олгож байна |
Олгож байна |
Олгож байна |
Чингэлтэй |
Олгож байна |
Олгож байна |
Олгож байна |
Олгож байна |
Олгож байна |
Олгож байна |
Сүхбаатар |
Олгож байна |
Олгож байна |
Олгож байна |
Олгож байна |
Олгоогүй |
Олгож байна |
Баянзүрх |
Олгоогүй |
Олгоогүй |
Олгож байна |
Олгож байна |
Олгож байна |
Олгож байна |
Баянгол |
Асаргааны 70 мянгаас бусдыг олгож байна |
Олгож байна |
Олгож байна |
Олгож байна |
Олгож байна |
Олгож байна |
Налайх |
Олгож байна |
Олгож байна |
Олгоогүй |
Олгож байна |
Олгоогүй |
Олгож байна |
Төрийн банк
2019.01.24-ний 15:00
Уншиж байна |