Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв
Монголчууд финтект бэлэн үү
2019-01-24

Сүүлийн үед Монголд финтек буюу технологи дээр суурилсан банкны үйлчилгээ хурдацтай хөгжиж байна. Манай Улсад финтекээр хамгийн их амжилт олсон нь одоогоор “Лэнд.мн” ББСБ байна. Гар утасны аппликейшн ашиглан барьцаагүй зээл авах боломжтой “Лэнд.мн”-ийг ашиглан 93 мянган иргэн давхардсан тоогоор 835 мянга гаруй удаа зээл авчээ. Тэгвэл Лэнд “дүүтэй” болж “Ард санхүүгийн нэгдэл”-ээс “Ard” аппликейшныг гар утсандаа суулгаад мөн л таван минутад барьцаагүй зээл авах боломжийг саяхнаас олгож эхэлсэн байна.

 

Ухаалаг утсаа ухаалагаар ашиглах боломж улам л нэмэгдсээр. Харин Монголчууд финтекийн дайралтад бэлэн үү?

 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголд анхлан гар утсаараа мөнгө зээлэх боломжийг “Мобиком” корпораци эрэлхийлсэн гэж хэлж болно. Тус корпораци 2008 оноос “Candy” цахим мөнгөний төлбөр, тооцоог эхлүүлж, ирээдүйд иргэд зөвхөн гар утсаа ашиглаад мөнгө авч, шилжүүлэх боломжийг эрэлхийлж байв. “Мобиком” ингэж арилжааны банкны үйлчилгээ үзүүлж, тэдэнтэй өрсөлдөж эхэлсэн гэхэд болно.

 

Мөн санхүүгийн салбарын зах зээлд ашиглагдаж буй нийт программын 80 хувийг хөгжүүлэн 18 жил маш амжилттай үйл ажиллагаа явуулж буй компани бол “GrapeCity” технологийн компани юм.

 

Тус компанийн ерөнхий захирал А.Сүхдорж  “Финтек нь хамгийн түрүүнд түргэн шуурхай байх ёстой. Дараа нь хялбар дөхөм. Гуравдугаар хямд байх нь чухал. 2017 онд судалгаа хийхэд банкны заалаар үзүүлж байгаа үйлчилгээний жилийн өртөг финтекээр дамжуулан эцсийн хэрэглэгчдээ үзүүлж буй яг ижилхэн үйлчилгээний өртгийг харьцуулаад үзэхэд 10.2 дахин хямд хүрсэн байгаа юм” хэмээсэн.

 

 

Тэгвэл финтекийн хамгийн “отгон” оролдлогыг хийж буй нь “Ард кредит”. Тус компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганзориг “Өнөөдрийн техник технологийн хөгжлийн давуу талыг ашигласнаар банкны түвшинд санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг гар утсаар үзүүлэх боломжтой болж байна. Энэ нь финтек. Уламжлалт банк, ББСБ–ууд нь хүний нөөц хэрэгтэй, хүний ажиллагаа чухал байдаг. Хүн ажиллаж буй учраас цалин их төлдөг. Хүн алдаа гарах явдал их байдаг. Харин финтек хүний ажиллагааг автоматжуулж байна. Зэлэийн үнэлгээг хиймэл оюун ухаан ашиглан хийдэг болж байна. Энэ нь илүү их нарийвчлалтай учраас алдаа гаргах магадлал бага. Хүү, шимтгэлийн зардал буурна. Мөн амар, хялба. Банкинд бичиг баримттайгаа очих шаардлагагүй. Гар утсанд банк багтаж байна гэсэн үг” хэмээн финтекийн ач холбогдлыг тайлбарласан.

 

Нэг талдаа банк гар утсанд багтаад, бичиг баримтаа аваад банк руу явах шаардлагагүй болж буй нь сайхан хэрэг. Нөгөө талдаа мөнгө “ургадаггүй” учраас санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн “босгож”, хөрөнгө оруулалт татаж, илүү олон хүнд мөнгө зээлж, бизнесээ өргөжүүлэх вэ гэдэгт финтекээр бизнес эрхлэгчид толгойгоо гашиглаж байгаа. Тэгвэл тэд IPO хийж, иргэдэд хувьцаагаа арилжаалж буцаан хөрөнгө төвлөрүүлж эхэлжээ. Тухайлбал финтекийн компаниуд болох “Лэнд.мн”, “Ард кредит” зэрэг ББСБ-ууд IPO хийж, хөрөнгө татаж эхлээд байгаа.

 

Манай Улсын хөрөнгийн зах зээлийн арилжаа жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн онд түүхэндээ хамгийн их IPO хийсэн төдийгүй хамгийн өндөр үнийн дүнтэй хувьцааны арилжаа хийжээ.

 

Монголын хөрөнгийн зах зээлийн түүхийг эргэн сөхвөл 2001 онд анх компаниуд бондоо арилжиж эхэлсэн байдаг. 2005 оноос хувьцаат компаниуд олон нийтэд хувьцаагаа санал болгох буюу  арилжаалж эхэлсэн бөгөөд өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд 19 компани зах зээлд IPO хийжээ.

 

IPO гэдэг үгийг сонсоогүй, хувьцааны талаар мэдэхийг хүсээгүй өнгөрүүлсэн Монгол хүн цөөнгүй бий. Тэгвэл IPO гэдэг нь тухайн компани олон нийтэд анх удаа хувьцаагаа санал болгож, хөрөнгө босгож байгаа үйл явцыг хэлдэг. Харин хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн ногдол ашиг хүртэх үйл явц.

 

2011 онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нэмэгдэж 2 их наяд төгрөгт хүрч байв. Харин 2017 онд 2.3 их наяд төгрөгт хүрч байсан бол өнгөрөгч 2018 онд энэ үнэлгээ 2.5 их наяд төгрөгт хүрч хамгийн их “ургац” хураасан жил байлаа гэж Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн хэлсэн. Ингэж зах зээлийн үнэлгээ өсөхөд дотоодын үйлдвэрлэгчид IPO гаргасан болоод иргэдийн зах зээлд хөрөнгөө оруулж, хувьцаа худалдаж авсан үйл явц чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл иргэдийн лизингдэх хүсэл бус хувьцаа худалдан авч амьдралдаа хөрөнгө оруулах “ухаалаг” шийдвэр нэмэгдсэн гэсэн үг.

 

Мөн 2018 онд хөрөнгийн зах зээл дээр бүртгэлтэй хувьцаат компаниуд хоорондоо арилжаа хийж, арилжааны үйл явц 2017 онд 78 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 2.7 дахин өсч 210 тэрбум төгрөгийн арилжааг хөрөнгийн зах зээл дээр хийжээ.

 

“Өмнө нь жилд 2-3 компани IPO хийхэд их л баярладаг байсан. Тэгвэл 2018 онд таван компани шинээр IPO гаргасан нь сүүлийн жилд тохиогоогүй хөрөнгийн зах зээлийн ахиц дэвшил байлаа хэмээн Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн хэлсэн.


Финтек нь (Finance-Technology) гэсэн үгийн товчлол буюу “санхүү” болон “технологи” гэсэн үгнээс бүрдсэн шинэ нэр томьёо юм. Финтек нь дэлхий нийтэд 2007 онд үүсч хөрөнгө оруулагчдыг байлдан дагуулсан бөгөөд 2015 онд финтект оруулсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 50 тэрбум ам.долларт хүрсэн нь хамгийн оргил үе нь болжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
most customer:
ARD gej dandaa huuramch luivar hiihee bolichooch. ARD ARD geed baisan Mostmoney bna lee shd, bas hamaagui hariltsagchdiin medeeleliig oor baiguullagad ogch boldog yum uu Mostmoney. shalgah gazar ni shalgadaggyi, dandaa hogiin yum hiij yavahiin
2019-01-24