Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв
250 мянган өрхийг үнэ төлбөргүй орон сууцанд оруулах боломж БАЙЛАА
2019-01-16

“Гложекс Консалтинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, тус компанийн ерөнхий захирал, эрдэс баялгийн эдийн засагч, “Coal Mongolia” чуулганы санаачлагч Лүндэнгийн Наранбаатар “Төлөөс” нэртэй лекц зохион байгуулав. Магадгүй мань эр багахан “попрох” нь бий. Энэ удаад дэлхий хаашаа явж, харин бид хаа хүрэхээр тэмүүлж, юуг хийж бүтээж буй талаар баримттай ярьж, баахан санаа зовоов.

 

 

Дэлхийд сансрын аялал жуулчлал хөгжиж хэдхэн ам.доллар төлөөд л сансарт нисэхээр болж байна. Хүний толгойг шилжүүлэн суулгах, хүнийг компьютераар 3D загварчилж, өвчнийг оношилдог болж, хүний эд эрхтнийг лабораторид ургуулдаг болно гэнэ. Газрын тосны компаниуд ТОП-д бичигдэхээ байж оронд нь мэдээлэл технологийн компаниудын эрин үе эхэлж, цахилгаан галт тэрэг, дрон, ухаалаг утас хүний амьдралын хэв маягийг бүхэлд нь өөрчилж байгааг Л.Наранбаатар судлаач танилцуулав.

 

Гэтэл бид өнөө л улс төр, уул уурхай, байгалийн баялгаа ярьсаар, хаа нэг талбайдаа гарч утаа, улстөрийн эсрэг жагссан шиг өдөр, хоногийг өнгөрүүлж байна.

 

Монголчууд асар их баялагтай хэмээн “аархаж”, омогших дуртай ард түмэн. Тэр нь ч үнэн. Тухайлбал зэс 57 сая тонн, нүүрс 173 тэрбум тонн, төмрийн хүдэр 1.2 тэрбум тонн, алт 2500 тонн, цайр 1.7 сая тонн, хайлуур жонш 48.3  сая тонн, уран 197 мянган тонн, газрын тос 332.6 сая тонн. Нийт баялаг 4.5 их наяд ам.доллар.

 

Гэтэл нөгөө талдаа улсын нийт өр 23.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл нэг хүнд ногдох өр 17.3 сая төгрөг болжээ. 4.5 их наяд ам.долларын байгалийн баялагтай атал хүн бүр 17.3 сая төгрөгийн өртэй гэж бодохоор бид үнэхээр “Алтан дээр суусан гуйлгачин” аж.

 

Баялаг бий ч түүнийгээ “юм” болгож чадалгүй явсаар Монгол Улсын бизнесийн орчин улам муудаж байгаа бөгөөд 2018 онд гэхэд 12 байраар ухарчээ. Харин авлигын индексээр Монгол Улс 175 орноос 103-т эрэмбэлэгдэж, 2017 онтой харьцуулахад 16 байраар ухралт хийсэн байна. Үүнээс авлига нэмэгдэж байгааг харж болно.

 

“Юм” болгож чадаагүй нийгмийн нэг хэсэг бий ч “юм”-тай үлдсэн олигархи ч бас бий. Тухайлбал Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа 2012 онд ашиглалтад оруулж чадсансан бол өнөөдөр Монгол Улс 10 тэрбум ам.долларын экспортын орлого эндээс олох байсныг Л.Наранбаатар тооцон гаргажээ.

 

 

Алдагдсан боломжийн өртөг: Таван толгойн ордоос гашуун сухайт боомт хүртэлх 250 км төмөр замын ажлыг гацааснаас болж Монгол Улс 10 тэрбум америк долларын экспортын орлого олох боломжоо алджээ. Жилд 20 сая тонн нүүрс, 5 жилд 100 сая тонн нүүрс экспортлох боломжоо алдсан байна.

 

Алдагдсан 10 тэрбум доллараар юуг шийдэж болох байв: Гэр хорооллын 250 мянган өрхийг бүгдийг нь улсаас үнэ төлбөргүйгээр орон сууцанд оруулах боломжтой байжээ. Тодруулбал 250 мянган өрх нэг бүрт 80 сая төгрөгөөр байр авч өглөө гэхэд 20 их наяд буюу 8.3 тэрбум ам.доллар л болох байж. Тэгсэн ч цаана нь “хөөрхөн” хөрөнгө үлдэж байна. Мөн утаа, хөрсний бохирдлыг бүрэн шийдэх боломжтой байжээ. Бүр нарийвчилбал:

 

-Шаардлагатай байгаа сургууль, цэцэрлэг барихад 750 сая ам.доллар

 

-Элэгний өвчингүй Монгол болоход 93.1 сая ам.доллар

 

Эмч, багш, сувилагч нарын цалинг нэг дахин нэмэхэд 200 сая ам.доллар

 

Нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмжийг нэг дахин нэмэхэд 500 сая ам.доллар

 

Эх нялхсын нэгдсэн эмнэлэг нэмж барихад 200 сая ам.доллар. Нийт 1.7 тэрбум ам.доллар нь л зарцуулагдах байж.

 

Ингэж иргэдээ итгүүлж, дараа нь хулхидсан эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын балгаар өнөөдөр ханиад, хатгалгаанд дарлуулсан нялх үрс эмнэлгийн коридорт хэвтэн эмчлүүлж, нийгэм бүхэлдээ бухимдалтай, ядуу зүдүү байна. Улмаар Монгол аз жаргалгүй орон болсон гэдгийг батлах статистикийг эдийн засагч Л.Наранбаатар “Төлөөс” лекцийнхээ үеэр танилцуулав. Учир нь аз жаргалын индекс дэлхийн дунджаар 26.4 нэгж байхад манай улсад энэ нь 14.3 нэгж байна. Аз жаргалгүй хотоосоо “дайжиж”, хүссэн ч, хүсээгүй ч жилд 13-15 мянган хүн гадаадын иргэн болж байна. Хэрэв аз жаргалтай байсан бол сургалтын аюулын дохиогоор жилдээ нэг удаа гадаа гарч жагсдаг дэндүү амар, амгалан хотдоо, манарсан шороон шуургатай ч Монголынхоо хаварт манай хэд хайртай л байж таараа.

 

 

Сүүлийн үед улстөрчдийн сандал, суудлаа булаалдсан хэрүүл, эрх мэдэлтнүүдийн өгсөн авсан авлига хээл хахуулийн булхай, “ЖДҮ” гэх завхарсан луйвар ил болж амьдралыг улам аз жаргалгүй болгож, ийм нийгэм, энэ хотод цаашид ч амьдарсаар байх нь зөв үү гэдэг бодлыг эрхгүй өөрөөс минь асуулгах болов.

 

Монголчууд бид 1992 оноос хойш 15 Засгийн газрын “нүүр” үзжээ. Гэхдээ Засгийн газрын дундаж наслалт ердөө 1.5 жил байв. Олон жилийн өмнөөс л явж ирсэн одоо цагт бүр л “болохоо байсан” Засгийн газар, улстөрчдийн эрх мэдлээ булаацалдсан хэрүүл, маргаанаас иргэд залхаж байгааг судлаач Л.Наранбаатар хэлсэн. Тэдний тэмцэл, толхилцолын “төлөөс”-ийг иргэд төлсөөр ирсэн. Одоо ч төлсөөр...

 

Энэ байдлаас ангижрахын тулд ТОГТОЛЦООГОО ӨӨРЧЛӨХ шаардлагатайг Л.Наранбаатар эдийн засагч санал болгосон юм. Тэрбээр тогтолцоогоор өөрчлөхийн тулд сонгодог пропорциональ систем, сонгодог парламент, хүчтэй ерөнхий сайд, аж үйлдвэрийн төслүүд хэрэгтэй гэв. УИХ-аа тараагаад, тогтолцоогоо өөрчлөөд дахиад шинээр эхлэх үү?

 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин